Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт үйлдвэр 3 жилийн өмнө 42,959 0

51%-ийн хэргээс тойргийн гадна үлдэх хүмүүс хэн бол?

#Эрдэнэт үйлдвэр #51%

2018-03-19 09:04 ETCITY.mn 1 минут унших


Үе үеийн эрх баригчдын "Саалийн үнээ" болчихдог "Эрдэнэт үйлдвэр" -ийн сүү барагдаж, хаалтын менежмент яригдаж эхлэхтэй зэрэгцэн, бүхэл бүтэн Монгол улсыг тэжээдэг энэ том үйлдвэрийг банкны барьцаанд тавьж хувийн компанидаа зээл авсан "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг улс төрийн хүрээнийхэнийг сэгсэрч ирэх сонгуулийг салхийг  эрх баригчдийн эсрэг үлээж мэдэхээр болгоод байна.  

Өнгөрсөн долоо хоногт “Жаст” группийн  захирал Ш.Батхүүг баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.  2009 оноос эхтэй уг хэрэг шийдэгдэхгүй явсаар  Арбитрын шүүхээс  Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсанаар хэргийн үнэн мөнийг тогтоох ажил эрчимжиж байгаа гэхэд болно.   АТГ-аас “Хэргийг шалгах тусам цар хүрээ нь улам нэмэгдэж байгаа. Энэ хэрэгт холбогдогч эрхмүүд ял завших боломжгүй” хэмээн мэдэгдсэн.  Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг баривчлахын өмнө  АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрт мөрдөн шалгах ажиллагааг 14 хоногийн турш явуулсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө "Эрдэнэт үйлдвэр" хохирохгүй гэж мэдэгдэж байсан "Жаст" -ын захирал одоо хэн хэнийг татаж унагахыг хэлж таамаглах боломгүй болоод байна. Энэ хэрэгт албан тушаал танил тал, бизнесийн холбоо хэлхээ гээд ямар нэгэн байдлаар холбогдсон эрхэмүүд өөрсдийгөө тойруулан хамгаалалтын ханаа аль хэдийн босгоод эхэлчихсэн уснаас хуурай гарахаар зүтгэцгээж байна. 

Тус хэрэгт холбоотой гэгдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг би үүнд ямар ч буруугүй хэмээн өөрийгөө өмгөөлөөд эхэлсэн. Ч.ГАНЗОРИГ  “Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан баталгааны бичигт миний гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон “-гэсэн мэдээг өнгөрсөн долоо хоногт ХМХ-ээр цацаад байна.

Мөн энэ хэрэгт холбоотой гэгдэх ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар бас тайлбар өгсөн.  Түүний хувьд “Жаст” групп, “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох “Стандарт” банкны 109 сая ам.долларын өр олон нийтэд ил болох үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан билээ.

Тэрбээр “Жаст групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хамгийн асуудал дагуулж буй нь энэхүү их хэмжээний зээлийн асуудал олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна “гэсэн юм.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баярыг Эрдэнэтийн 51 хувь болон Оюутолгойн гэрээтэй холбоотой  асуудлаар  АТГ-т 10 гаруй  цаг байцаасны дараа Нийслэлийн Ерөнхий  прокуророос түүнд эрүү үүсгэж, яллагдагчаар татсан  талаар эх сурвалж мэдээлсэн.  Гэхдээ   мэдээлэл цацагдаад нэг их удаагүй байтал прокуророос түүнийг яллагдагчаар татаагүй талаар мэдэгдсэн юм.

Дараагийн хүн  “Алтжин” группын захирал Г.Алтанг  саатуулан баривчилсан, түүнд хилийн хориг  тавьсан талаар шуугиж эхлэв.  “Стандарт”  банкнаас их хэмжээний зээл авсан гэх “Жаст” групптэй бизнесийн нягт холбоотой гэсэн мэдээлэл бий.  Энэ талаар Г.Алтан өөрөө “Намайг сүүлийн үед АТГ-аас байцаасан, гэрчээр дуудсан, хилийн хориг тавьсан,  “Жаст”-ийн Ш.Батхүүтэй холбоотой зэрэг асуудлаар олон нийтэд мэдээлэл цацагдаж байна.  Хуулийн байгууллагаас  надад хэн ч хандаагүй. Ямар ч байцаалт өгөөгүй . “Жаст”-ын Ш.Батхүүг ч би мэдэхгүй. Миний  хүү Ж.Сүрэнгээр дамжуулан “Хадгаламж” банкнаас 32 сая.ам долларын зээл авч байсан юм билээ. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар холбоогүй” гэв. Ийнхүү ямартай ч Г.Алтан тойргийн гадна гэдгээ мэдэгдээд байна.   Гэтэл Арбитрийн шүүх "Стандарт" банкны өрийг Ш.Батхүүгээр биш "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иар төлүүлэх шийдвэр гаргачихаад байгаа. Харин "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний ажилчид уурхайчид тэдний өрийг төлөхгүй гэдгээ тууштай мэдэгдсээр байгаа юм. Гэтэл энэ бүхний дундуур 3 дахь тоглогч буюу 49 хувийнхан асуудал нь сөхөгдөх бүрт 51 хувийнханы "НО" -г дэлгэж "Стандарт" банк тэдний томоохон хөзөр гэдгийг батална. Уг нь Эрдэнэтийнхэнд үйлдвэрийнхээ 49 хувийг хэдхэн гэр бүлийн мэдэлд өгчих тийм сонирхол бас байхгүй. Улс төрийн томоохон бүлэглэлүүд энэ үйлдвэрийг тал талаар нь хувааж авчихаад дайтаж байхад иргэд тэр дундаа Эрдэнэтчүүдийн эрх ашиг хаана яваа нь ч бүү мэд. Ямартай ч энэ бүхний ард "Эрдэнэт үйлдвэр" -ийн хэрэгтэй холбоотой хэн хэн гэдэг эрхэмүүд уснаас хуурай гарч, харин хэн хэнээр нь  туг дахихийг ирэх өдрүүдийн үйл явдал харуулах биз ээ. 

Б. Туул



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур 3 хоногийн өмнө, 12,382

Өмнөговь аймгийн удирдлагууд ТӨР сайн МЕНЕЖЕР байж чаддагийг харуулж байна 14 хоногийн өмнө, 10,715

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ТОДОРСОНГҮЙ 28 хоногийн өмнө, 11,854

Нэмэлт 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахын тулд хөрөнгө оруулалтаа хойшлуулна 1 сарын өмнө, 10,206

Гэр хороололд амьдардаг ажилчдадаа түлшний үнийн хөнгөлөлт олгож байна 1 сарын өмнө, 10,215

Өөрөө нунтаглах хэсэгт шинэ тээрэм ашиглалтад орууллаа 1 сарын өмнө, 11,920

Үйлдвэрлэлийн цех, нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна 1 сарын өмнө, 10,808

Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна 1 сарын өмнө, 10,491

Эрдэнэт үйлдвэр 120 мянган амны хаалт уурхайчдадаа тараагаад байна 1 сарын өмнө, 12,035

Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: ТЕХНИК ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮР ДҮНД 21,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ОРЛОГО ОЛСОН 1 сарын өмнө, 11,751