Дэлхийн Монгол 3 жилийн өмнө 23,278 0
2018-02-06 08:16
ETCITY.mn
1 минут унших
Үйлдвэр автоматжуулах зориулалттай хоёр дахь компьютероо зохион бүтээж өдгөө Тоёото компанид нийлүүлэхээр болсон монгол залуу А.Алтанбилэгийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр Тоёото компаниас гадна зохион бүтээсэн комьютероо Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхлээд байгаа ажээ. Учир нь түүний зохион бүтээсэн EtherCAT системийн компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм. Ингээд Японы технологийн KSJ компанид инженерээр ажиллаж буй монгол залуу А.Алтанбилэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Ярилцлагын маань саналыг хүлээж авсан танд баярлалаа. Монгол хүн компьютер зохион бүтээж, түүнийгээ олон улсын зах зээлд борлуулж, Японы “Toyota Industries” компани худалдан авахаар болсон гэсэн. Монгол залуусын оюуны чадамж дэлхийн зах зээлд үнэлэгдэж байгаад баярлаж, мөн бахархаж байна. Хоёулаа таны зохион бүтээсэн үйлдвэрлэл автоматжуулах компьютерийн талаар яриагаа эхлүүлье?
-Сайн байна уу. Дэлхийн Монгол хүн буландаа зочноор урьж оролцуулж байгаад юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Миний хувьд 2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээж байсан. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн байгаа. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн байгаа. Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын “Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байгаа.
LZ200 нь EtherCAT системийг удирдах зориулаллтай, овор багатай, хямд, өндөр хурдтай компьютер бөгөөд Германы KPA компани, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран дэлхийн зах зээл дээр зарж эхлээд байна. Xilinx компани Zynq FPGA-г үндсэн тооцоолох процессор болгон ашиглаж байгаагаараа онцлогтой.
LZ201 компьютер нь LZ200 компьютерийг EU-ийн CE стандартад зохицохоор сайжруулсан хувилбар бөгөөд Европын стандартыг хэрэглэдэг улсууд руу экспорлох боломжтой болсон байгаа.
LZ200 компьютерт хэрэглэгддэг компьютерийн дизайныг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр шийдсэн байгаа.
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,212
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729