Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Улс төр 5 сарын өмнө 13,034 0

"Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд ₮288,000 тэтгэмжийг он дуустал олгоно"

##УИХ-ын чуулган

2021-06-30 09:13 Б.Ариунболор 1 минут унших


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

 

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. 

Тэрбээр "2021 оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6.5 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлөл гаргаад байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт болон нүүрсний экспортын тоо хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, НДШ-ийг хоёр хувь бууруулсан зэргээс шалтгаалж, оны эцсээр тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 756 тэрбум төгрөгөөр тасрахаар харагдаж байна.

Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айл өрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна.

  1. Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
  2. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих тэтгэмжийг мөн он дуустал 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна" гэлээ. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө 2 хоногийн өмнө, 10,327

"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа 5 хоногийн өмнө, 12,058

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 2 сарын өмнө, 10,462

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 2 сарын өмнө, 11,654

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 2 сарын өмнө, 12,221

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 2 сарын өмнө, 11,711

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 2 сарын өмнө, 11,227

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо 2 сарын өмнө, 10,467

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 2 сарын өмнө, 11,912

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа 2 сарын өмнө, 12,091