Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Улс төр 1 сарын өмнө 12,249 1

АН-ЫН ТАМГАНЫ МАРГААНТАЙ ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭР С.ЭРДЭНИЙН ТАЛД ГАРЛАА

##АН ЕРӨНИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

2021-05-17 07:20 Б.Ариунболор 1 минут унших


УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан  өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. 

Тэгвэл өнөөдөр /2021.05.17/ 09 цагт товлогдсон Ардчилсан намын тамганы маргааны асуудлын шүүх хурал дууслаа.

 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02-р сарын 02-ны өдрийн 905 дугаартай захирамжыг, захиргааны хэрэг шүүх хянан хэлэлцэх шүүхийн 122-ын 6.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж захирамжийн 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгосон шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар захиргааны хэрэг шүүх, хянан шийдвэрлэх шүүхийн 1 дэх заалтаар 62.1.1-т зааснаар бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, захиргааны актын биетийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна,  хуульд нийцээгүй байна гэж шүүх үзээд хүчингүй болголоо.

Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл өөрөө тогтоогдоогүй байна. 

Тодруулбал, захиргааны хэрэг шүүх хянан хэлэлцэх тухай хуулийн 65.1 т заасан үндэслэлүүд бий болоогүй, Ц.Туваан гэх хүнд эрүүгийн хэрэг үүсгэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ гэсэн үндэслэлээр 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгож эцсийн шийдвэрийг гаргалаа. 



Сэтгэгдэл бичих

66.181.161.81

Хариулах 1 сарын өмнө

муу л байна нэг намын тогтолцоо бий болж ардчилал үндсэндээ мөхлөө. дөө


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Л.Энх-Амгалан, У.Хүрэлсүх нарыг ТББХ-ноос чөлөөлжээ 1 хоногийн өмнө, 10,636

Арбидол эмийг 19000-36000 мянган төгрөгөөр зарахаар тогтоолоо 1 хоногийн өмнө, 11,487

М.МӨНХЖАРГАЛ: "АРБИДОЛ" ЭМИЙГ ЖИРЭМСЭН БОЛОН ЗУРГААГААС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮД ХЭРЭГЛЭХ ХОРИОТОЙ 1 хоногийн өмнө, 11,971

Дөрөв дэх хүүхдээ тээж байсан эх КОВИДООР НАС БАРЖЭЭ. 1 хоногийн өмнө, 11,059

О.ОТГОНБАЯР: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН УЛСЫН ISO 30400 БАГЦ СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 1 хоногийн өмнө, 11,064

ОРОН НУТАГ: Говь-Алтай 143, Баянхонгор 92, Төв 138 зэрэг нийт 860 тохиолдол бүртгэгджээ 1 хоногийн өмнө, 11,245

Оюутолгойн ажилчдыг Австрали руу хүргэсэн МИАТ-ын багаас ковид илэрчээ 2 хоногийн өмнө, 10,268

“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны 11 дэх улирлын ногдол ашгийг хугацаанд нь хуваариллаа 3 хоногийн өмнө, 11,423

КОРОНА ВИРУСИЙН ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС 3 хоногийн өмнө, 12,212

ЭМЯ: 2395 хүнээс шинжилгээ авахад 561 хүүхдээс халдвар илэрчээ 3 хоногийн өмнө, 11,150