Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрүүл мэнд 1 сарын өмнө 11,696 0

Арбидол эмийг 19000-36000 мянган төгрөгөөр зарахаар тогтоолоо

##вирусын эсрэг эм

2021-06-18 07:16 Б.Ариунболор 1 минут унших


Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас танилцууллаа. 

Энэ долоо хоногт 15 ААН-үүдтэй уулзалт хийсэн. Монгол Улсад коронавирусийн халдварын үед уух гурван нэр төрлийн вирусийн эсрэг эм худалдаалагдаж байна. Эдгээр эмийн үнийг судалж, ААН бүртэй нэг бүрчлэн уулзсаны эцэст эмийн үнийн дээд хязгаарыг тогтоожээ.

Арбидол 100 мг-тай эмд бөөний үнэ 15000 төгрөг, жижиглэнгийн үнэ 19000 төгрөгөөр иргэдэд очихоор дээд хязгаар тавьж өгсөн. Ингэснээр эмийн сангууд дээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж өгнө.

Хүнд тохиолдолд хэрэглэдэг Энэтхэг улсаас орж ирж байгаа эм дээр мөн хязгаар тогтоож өгсөн. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн заалтаар үнийн хязгаарлалтыг засгийн газар тогтооно гэсэн заалт байдаг. Үнийн бодлогод төр оролцох шаардлагатай байна гэдгийг ковидын үед бид харлаа. Цаашид хаврын чуулганаар орсон хууль батлагдвал манай агентлаг хянах юм.

Монгол улс эмийнхээ 75 хувийг импортолдог байгаа. Эмийн үнэ нь үйлдвэрлэгчээс гараад импортлогдож, эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжин эмийн сангуудад, эмнэлэгт очсоноор хэрэглэгчид хүрдэг. Эмийн үнэнд тээвэр ложисток, татвар, нэмэн өртөг, лабораторийн зардал, хадгалалт, тээвэрлэлт, агуулахын зардал зэрэг багтаж байдаг.
Ковид цар тахлын үед дэлхий нийт даяараа эмийн хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэл маш чухал тавигдаж эхэлсэн.
Эм ханган нийлүүлэх байгууллага эмийн үнэн дээр 10 орчим хувь нэмэгддэг бол эмийн сан дээр очихдоо 25-26 хувьтай нэмэгддэг. Олон улсад яг адилхан 25-26 хувиар эмийн үнэ нэмэгддэг. 
Тогтоосон үнэ бол эцсийн хэрэглэгчид очих үнэ юм. Хувийн эм санд ч мөрдөгдөнө. Хэрвээ дээд үнийг зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь цуцална. Үүний хяналт дээр ШӨХТГ-аас хяналт тавина. Хэрэглэгчид гомдлоо мэдүүлэх боломжтой.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,693

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,880

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210