Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 12 сарын өмнө 12,898 0

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа

2021-09-30 04:47 ETCITY.mn 1 минут унших


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн III хуралдаанаар 2021-2024 онд хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг баталлаа. 

  1. Багийн Засаг дарга болон багийн Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах
  2. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  3. Багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, багт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын хариуцлагыг сайжруулах
  4. Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.Улсын хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэг нэгжид дунджаар 554 өрх, 1985 хүн ам ноогдож байгаа бол Орхон аймгийн нэг багт дунджаар 1150 өрх, 4200 хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас 2.2 дахин их үзүүлэлт байгаа юм. Мөн Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 8000 орчим болж байгаа учраас эдгээр иргэдэд анхан шатны үйлчилгээг үзүүлэх багийн ажлын албаны албан хаагчдын чадваржуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байгаа ажээ. Мөн судалгаагаар багийн ажлын албаар үйлчлүүлж байгаа иргэдийн 40 гаруй хувь нь оршин суугаа газрын тодорхойлолт авдаг бөгөөд багийн ажлын албанаас иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулахад анхаарч хөтөлбөрт тусгасан гэдгийг АЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэллээ.Дашрамд дурдахад, Багийн хөгжлийн дэмжих хөтөлбөрийг 2017 онд АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хөтөлбөрийн биелэлт 95%-тай байгаа юм.


Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Өмнөговь аймаг "Хүүхдээ сонсох өдөр" -ийг тогтмолжууллаа 14 хоногийн өмнө, 10,564

Өмнөговь аймагт "Уусан үедээ бүү жолоод" нэгдсэн арга хэмжээ боллоо 14 хоногийн өмнө, 11,394

Өмнөговь аймагт инноваци, технологийн төв байгуулагдлаа 14 хоногийн өмнө, 11,862

Цахим Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд "Inspire - 2021" арга хэмжээ эхэллээ 14 хоногийн өмнө, 11,202

Өмнөговь аймагт "Англи хэлний чадварлаг багш" төсөл хэрэгжлээ 14 хоногийн өмнө, 11,216

МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Говьд мод ургуулах хамгийн амархан 14 хоногийн өмнө, 12,057

Зэвсэгт хүчний 148-р ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна 14 хоногийн өмнө, 12,027

"Говийн гайхамшиг 6" уулзалт Өмнөговь аймагт болж байна 14 хоногийн өмнө, 11,744

Өмнөговь аймаг "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрийн хүрээнд 192 иргэнд дэмжлэг үзүүллээ 14 хоногийн өмнө, 11,877

Өнгөрсөн онд 26 иргэн, 6 ААН-д сум хөгжүүлэх сангаас зээл олгожээ 21 хоногийн өмнө, 10,578