Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 1 жилийн өмнө 12,615 0

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хүсэлтээр БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийн судалгааны баг Эрдэнэт хотод ажиллана

#Гэрэлтэй Эрдэнэт хөтөлбөр

2019-10-03 01:39 ETCITY.mn 1 минут унших


Өдөр бүр ямар нэг мэдээллийн сувгаар бид хэн нэгний өвдсөн, тусламж хүссэн, хандивын аянтай нүүр тулдаг. Монголчууд бид нэг нэгэндээ сэтгэлийн, өглөгийн, мэдээллийн гээд байж болох бүхий л хэлбэрээр туслахыг хичээнэ. Үүнээс хамгийн түгээмэл нь ямар нэгэн хорт хавдар туссан өвчтөний түүх байдаг. 2019 оны статистик мэдээгээр жил бүр 6000 гаруй хортой хавдар шинээр бүртгэгдэж 3000 гаруй хүн хавдараар нас бардаг нь тогтоогдсон. Энэ бол улсын хэмжээнд гарсан дүн. Их биш гэж үү. Тийм л учраас бид өдөр бүр энэ өвчинтэй тэмцэж байгаа нас насны хүмүүсийн мэдээллийг сэтгэл шимшрэн хардаг. Харин Эрдэнэт хотын хувьд 2018 онд хавдраар өвчилсөн 825-н хүнээс элэгний 225, ходоодны 132, умайн хүзүүний 143, хөхний 64, улаан хоолойн 22 хүн хавдартай болох нь тогтоогджээ. Жил бүр өсөж байгаа энэ тоог бууруулахын тулд юунаас болж хавдараар өвчлөх болсныг хамтдаа олж, зогсоох хэрэгтэйг энэ тоонууд сануулж байна. Уурхайчин залуу Баярсайханы хамт Бат-Өлзийн Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьсон. Цаг алдалгүй нарийн шинжилгээнд хамруулж яаралтай арга хэмжээг авч, баярт мэдээг гэр бүлд нь хүргэсэн юм. /Үүнтэй холбоотой мэдээллийг http://www.erdenetinfo.mn/post/7454 линкээр орж үзээрэй./ Мөн тус эмнэлгийн удирдлагуудад Эрдэнэт хотод ажиллах хүсэлт тавин, Орхон аймгийн засаг дарга Д.Батлутын урилгыг албан ёсоор гардуулж өглөө. Нэг талаар уурхайчин залуу Баярсайханд тохиолдсон хүнд өвчин, өөр хэн нэгэнд тохиолдож болох зовлонг зогсооход, урьдчилан сэргийлэхэд тус болох их замыг нээсэн гэлтэй. Хэдийгээр сүүлийн үед эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан ч гэлээ боловсон хүчний чадвар, мэдлэг, туршлага дутагдаж байгаа нь олон зүйл дээр ажиглагддаг. Энэ нь Монголд хийсэн шинжилгээг дахин гадны оронд баталгаажуулан хийлгэх өндөр өртөгтэй нүүр тулахаас эхэлнэ. Тиймээс хөгжсөн орнуудын эмнэлэгт туршлага судлуулах, хамтарч ажиллах, өвчтөн илгээх гэх мэт олон ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэйг Бат-Өлзийн Бат-Эрдэнэ онцоллоо. Тиймээс уг ажлын эхлэл болгож Улсан хотын их сургуулийн эмнэлгийн удирдлагууд өөрийн судалгааны эхний багаа 2019 оны 10 сард багтаан Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хотод илгээхээ мэдэгдсэн байна. Энэхүү хамтын ажиллагаа нь сайн үр дүнд хүрвэл цаашдаа Эрдэнэтчүүд БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт үйлчлүүлэх, цаашлаад хавдрын өвчлөлийн уг үндсийг хайх, судалгаа шинжилгээний ажлууд өрнөх аж. Улсан хотын их сургуулийн эмнэлэг нь БНСУ-ын зургаан том эмнэлэгт тооцогдож, Робот хагалгаа хийдэг цөөхөн эмнэлгийн нэг юм. Солонгосчууд Улсан хотыг Хюндэй группийн бүгд найрамдах улс гэж ярьдаг. Учир нь Хюндэй группын хамгийн том хүнд үйлдвэрлэл хөгжсөн газар нь Улсан хот бөгөөд БНСУ-ын орлого бүрдүүлэлтээр 1 дүгээрт бичигддэг, усан тээвэр, газрын тээвэр, агаарын тээврийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн хот билээ. Хюндэй групп хүнд үйлдвэр, үйлдвэрлэл эрхлэгч, ажилчиддаа зориулан 1975 онд Улсан хотын их сургуулийн эмнэлэгийг байгуулсан бөгөөд хамгийн чухал салбарт нь ажилладаг эмнэлэг учраас сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараар боловсон хүчнээ бүрдүүлжээ. “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” хөтөлбөр ЭРҮҮЛ МЭНД-ийн салбарт ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 1 хоногийн өмнө, 12,263

Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ 2 хоногийн өмнө, 10,360

ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ 2 хоногийн өмнө, 11,653

"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна. 2 хоногийн өмнө, 12,377

Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө 2 хоногийн өмнө, 11,047

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ 7 хоногийн өмнө, 11,942

ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ 7 хоногийн өмнө, 11,225

Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ. 7 хоногийн өмнө, 11,307

Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна 7 хоногийн өмнө, 12,218

ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо. 7 хоногийн өмнө, 11,289