Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Улс төр 1 жилийн өмнө 11,589 0

БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулжээ

##БНСУ сонгууль

2020-04-16 02:57 Д.Одгэрэл 1 минут унших


БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулсныг өнөө өглөө танилцуулсан урьдчилсан дүн харууллаа. Сонгогчид коронавирусээс үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Засгийн газрын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйг энэхүү үйл явдал нотолжээ.

БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгохоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг сонгууль энэ удаа улс орон даяар “COVID-19” цар тахалтай тэмцэж буй үед болсон юм. Саналын хуудсын 90 гаруй хувийг тоолсон байдлаар, эрх баригч Ардчилсан намын эвсэл 180 суудал буюу нийт суудлын тавны гурвыг авах төлөвтэй байгаа бол сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намын эвсэл 103 суудал авах төлөвтэй байна.


Эрх баригч нам сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа парламентад олонх болж буй нь энэ ажээ. БНСУ нь “COVID-19” дэлхий даяар тархсанаас хойш орон даяар санал хураалт явуулсан анхны томоохон улс болжээ. Энэ удаагийн сонгууль нь Ерөнхийлөгчийн албыг гурав дахь жилдээ хашиж буй Мүн Жэ Иний хувьд бүх нийтийн санал асуулга боллоо хэмээн олон нийт үзэж байна.
 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн БНСУ-д сүүлийн мэдээллээр 10600 орчим хүн халдвар авчээ. Тус улсад лхагва гаргийн байдлаар гурав хоног дараалан өдөрт 30-аас доош халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

БНСУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, Хууль зүйн сайд асан Чо Куктэй холбоотой дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн дэмжигчдийн түвшин өнгөрсөн онд 30 хувьд хүрч буурсан боловч Засгийн газраас коронавирусний хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлт олон нийтийн үзэл бодлыг өөрчилж, сүүлийн санал асуулгуудаар Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин 50 хувь давж өсжээ.

Ардчилсан нам ялалт байгуулснаар Мүн Жэ Ин бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд төрийн хэргээ тогтвортой үргэлжлүүлэх боломж бүрдэх ажээ. Эрх баригч нам халдварын тархалтыг хязгаарлаж, эдийн засагт учрах нөлөөг бууруулахад голчлон анхаарахаа амлажээ. 

 

Д. Одгэрэл 

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,693

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,351

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,880

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210