Хөндөх сэдэв 3 жилийн өмнө 51,431 4
2018-03-06 11:31
ETCITY.mn
1 минут унших
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18-р зүйл аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын чиг үүргийг заасан байдаг. Мөн тус хуулийн 18.1.1 дэх заалтад харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй хэмээн тодорхой хуульчилсан юм. Энэ хуулийн заалтыг биелүүлэхээр Баян-Өндөр сумын нийгмийн халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Болормаа хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөрийг боловсруулан БӨ сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн биш хурлын төлөөлөгчдийн дуу нь өндөрссөн шүүмжлэл, хүүхдээ дураараа загнаж байгаа мэт “хүчирхийлэл” –д өртөн хөтөлбөрөө батлуулж чадсангүй. Хөрөнгө мөнгө тавигдаагүй зүгээр л хөтөлбөрийг батлахын тулд уурсан байж гал гаргахын хэрэг уг нь Баян-Өндөр сумын хурлын төлөөлөгчидөд байхгүй. Үнэхээр зөвд зөөлөн бурууд хатуу байж чадахгүй хирнээ баасанд хутга бөөсөнд жад гэгчээр сүржигнэхийн хэрэг юу байсан юм бол. Энэхүү хөтөлбөрийг батлахаас татгалзаж байгаа үндэслэл нь ердөө хүрэх үр дүнгээ сайн тодорхойлоогүй хэрэгжинэ, биелэнэ, дээшилнэ гэсэн өгүүлбэр бичсэн учраас гэсэн тайлбарыг өгч байна. Буруу санаагүй бол засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтийг хүртэл хэрэгжиж байна, сайжирсан, хэрэгжих шатандаа яваа гээд дүүрэн биччихсэн байхад ярс хийтэл гараа өргөөд онцсайн хэмээн батлачихдаг шиг санагдах юм.
Хэдхэн сарын өмнө хувьдаа компьютер авах гэж хошуу цорвойж байсан төлөөлөгчид гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хөтөлбөрийг батлах гэж 2 цаг орчим уурлаж ундууцсаны эцэст батлахаас татгалзаж хойшлууллаа.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Дэлхийн Зөн” ОУБ-аас 26 сая төгрөгөөр дэмжихээр болсон байна. Олон улсын байгууллагууд тэр дундаа “Дэлхийн Зөн” бол судалгаагүй, үр дүн гарахааргүй төслийг санхүүжүүлэх байгууллага биш. Энэ санхүүжилтийг авахаар тэдний хүндхэн шалгуурыг даваад гарчихсан хөтөлбөрийг зүгээр л хурлаараа хэлэлцээд алдаж оносон зүйл байвал хамжиж дэмжиж санал бодлоо тусгаж байгаад баталчихын оронд хурлын зааландаа сумын хэдэн ажилтнуудаар хүндлүүлэх гэж цаг зав баран суух хэрэг байхгүй. Нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөр явган хүний зам тавих шиг өнөөдөр батлаад маргааш нь үр дүн нь харагдахгүй. Хүний оюун бодол, сэтгэл санаанд зөв зам тавина гэдэг тийм ч амар биш. О.Болормаа мэргэжилтэн Ардчилсан намын үед ажиллаж байгаад БӨ сумын ЗДТГ-т тогтож үлдсэн цөөхөн хүний нэг. Арай энэ шалтгаан хурлын төлөөлөгчдийн шүүмжлэлийн бай болоход нь нөлөөлсөн юм биш биз. Тэгвэл нийгмийн захиалгат хөтөлбөр юм чинь ардын засгийн мэргэжилтэнээрээ хийлгээд баталчихвал яасан юм бэ төлөөлөгчид өө.
Гэр бүлийн хүчирхийлэл гэрч хохирогчийг хамгаалах шаардлага та бүхний компьютераас илүү нийгэмд тулгамдчихаад байгааг сануулья. Хүндлүүлэх хэрэгцээ энэ тэрээ хойш тавиад бүлтийсэн хэдэн үрсийнхээ төлөө, бүлээн сэтгэлтэй эхчүүдийн төлөө, бүрэнхий шөнөөр айн зовинох хөгшчүүдийнхээ төлөө, хамгаалах хүнгүй, дуугарах чадалгүй хүмүүсийн төлөө календарчилсан төлөвлөгөө шаардалгүй хөтөлбөрийг нь баталж нэмээд сонгуулийн амлалт чинь үнэн бол хөрөнгө мөнгө батлаад өгчихөд ч болно шүү дээ.
Хүчирхийлэлийн эсрэг хөтөлбөрийг “хүчирхийлэл”-д өртүүлсэн та бүхэнд нийгмийг
цочроож буй гашуун хэргүүдээс өөр хүчтэй баримт хэрэггүй гэж найдья.
Б.Солонго
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,212
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729
66.181.189.150
Хариулах 9 сарын өмнө
Хөдөөний зэрлэгүүд