Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт үйлдвэр 1 сарын өмнө 12,229 0

БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА

2021-01-20 06:52 Б.Ариунболор 1 минут унших


Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдэд Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан бүтээмж, инновацийн хөдөлгөөн өрнөдөг. Ажилтнуудын багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, харилцан хөгжих замаар байгууллагын бүтээмж чанарыг сайжруулах зорилготой уг хөдөлгөөнийг үйлдвэрийн  Хөгжлийн хэлтсийн Ииновацийн төвөөс зохион байгуулж байна. Саяхан тус төвөөс 2020 оны “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлан”, “Шилдэг төсөл”-ийг шалгаруулан,   олон төрөлт сайжруулалтын ажлыг хэрэгжүүлсэн хамт олныг алдаршуулж, урамшуулав. 

     Өнгөрсөн онд Бүтээмж чанарын дугуйлангийн “Шилдэг төсөл” –ийн шалгаруулалтад нийт 13 цехийн 28 төсөл оролцсон байна. Шилдэг төслөөр Засвар механикийн заводын Б.Ариунзул ахлагчтай “Эрч хүч” Бүтээмж чанарын дугуйлангийн “Хаягдал материалыг ашиглан  хацарт бутлуурын хуяг бэхлэх боолтны толгой үйлдвэрлэл” төсөл, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Н.Эрдэнэхуяг ахлагчтай “ККД-2” дугуйлангийн “ЩДП-1.2 бутлуурын хүдэр бутлалтын ажлын хугацааг нэмэгдүүлэх сул зогсолтыг бууруулах, ажлын хугацааг уртасгах нь” төсөл, Ил уурхайн Г.Нямдорж ахлагчтай "ЗЭВВ" дугуйлангийн “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн усан уусмалын шугамын алдагдлыг бууруулах” төсөл, Баяжуулах үйлдвэрийн А.Машбаяр ахлагчтай "Төслийн баг" дугуйлангийн “Зэсийн баяжмалын усгүйжүүлэлтийн технологийн схемийн оновчлол” төсөл, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Г.Оюунсүрэн ахлагчтай "Динамик" дугуйлангийн “Суурин өрмийн машин зохион бүтээж, үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангах сургалтад ашиглах нь” зэрэг төслүүд тус тус  шалгарчээ. 

     Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлан”-гийн шалгаруулалтад 14 цехийн 24 дугуйлан оролцсоноос Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн Б.Хатанбаатар ахлагчтай "Гэрэл" бүтээмж чанарын дугуйлан “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлан”-гаар тодорсон байна. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 1 хоногийн өмнө, 12,263

Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ 2 хоногийн өмнө, 10,360

ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ 2 хоногийн өмнө, 11,653

"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна. 2 хоногийн өмнө, 12,377

Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө 2 хоногийн өмнө, 11,047

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ 7 хоногийн өмнө, 11,942

ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ 7 хоногийн өмнө, 11,225

Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ. 7 хоногийн өмнө, 11,307

Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна 7 хоногийн өмнө, 12,218

ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо. 7 хоногийн өмнө, 11,289