Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрүүл мэнд 2 жилийн өмнө 12,622 0

COVID-19 халдварын 34 дэх тохиолдол олон улсын тээврийн жолоочоос илэрчээ

##COVID-19

2020-04-21 07:07 Д.Одгэрэл 1 минут унших


Өнөө өглөө ЭМЯ-с COVID-19-н талаар ээлжит мэдээллийн үеэр Интермэд эмнэлэгт эмчүүлж буй 69 настай иргэнээс авсан шинжилгээний хариу эерэг гарсан гэж мэдээлсэн. Гэхдээ энэ шинжилгээг хурдан оношлуураар оношлосон тул үдээс хойш ХӨСҮТ-с хариу гарна гэсэн юм. Тэгвэл 69 настай иргэний PCR-ийн шинжилгээний хариу СӨРӨГ буюу вирус ИЛРЭЭГҮЙ гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харин 2020.04.21-ний 14.15 цагт хийсэн хурлаар “Монгол Улсад “COVID-19” халдварын 34 дэхь тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас мэдээллээ.

Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн олон улсын тээврийн жолооч коронавирусээр халдварласан байжээ. Тухайн иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, ирэхдээ тусгаарлалтад аваад байсан аж.  Энэ талаар ЭМЯ-наас: “Тухайн иргэнийг зочид буудалд тусгаарлаад байсан. Халдвар авсан хүн гэр бүлээрээ ирсэн. Гэр бүлийнхэн нь мөн тусгаарлагдаад байсан. Одоогоор эхнэрээс нь шинж тэмдэг илрээгүй байна. Хариу нь ЭЕРЭГ гарсан буюу батлагдсан иргэнд одоогоор халдварын шинж илрээгүй байна. Эмнэлэгт хэвтүүлсний дараа илрэх байх. Хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аас дамжин Унгарын Будапешт яваад ирсэн хүн байна лээ. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа тул илүү анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.

 

Д. Одгэрэл

 

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Өмнөговь аймаг "Хүүхдээ сонсох өдөр" -ийг тогтмолжууллаа 14 хоногийн өмнө, 10,564

Өмнөговь аймагт "Уусан үедээ бүү жолоод" нэгдсэн арга хэмжээ боллоо 14 хоногийн өмнө, 11,394

Өмнөговь аймагт инноваци, технологийн төв байгуулагдлаа 14 хоногийн өмнө, 11,862

Цахим Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд "Inspire - 2021" арга хэмжээ эхэллээ 14 хоногийн өмнө, 11,202

Өмнөговь аймагт "Англи хэлний чадварлаг багш" төсөл хэрэгжлээ 14 хоногийн өмнө, 11,216

МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Говьд мод ургуулах хамгийн амархан 14 хоногийн өмнө, 12,057

Зэвсэгт хүчний 148-р ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна 14 хоногийн өмнө, 12,027

"Говийн гайхамшиг 6" уулзалт Өмнөговь аймагт болж байна 14 хоногийн өмнө, 11,744

Өмнөговь аймаг "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрийн хүрээнд 192 иргэнд дэмжлэг үзүүллээ 14 хоногийн өмнө, 11,877

Өнгөрсөн онд 26 иргэн, 6 ААН-д сум хөгжүүлэх сангаас зээл олгожээ 21 хоногийн өмнө, 10,578