Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 4 жилийн өмнө 46,752 1

Дээвэр дээр засвар хийж байсан хүмүүс "ХҮРЗ" алдаж хүн гэмтээлээ

#Дээврийн засвар #ХАБ

2018-05-19 12:59 ETCITY.mn 1 минут унших


Өнөөдөр 3-17 байрны дээвэр дээр засвар хийж байсан хүмүүс хүрз алдаж, уг байрны доод талын замаар явганаар зорчиж байсан иргэн Н-ийн  толгой дээр унагаан  хүнд бэртээсэн байна. Хохирогч 50 орчим насны эмэгтэй бөгөөд уг хэрэг гарахад дүүгийн хамт явж байсан.  Дүү нь түүний ачыг тэвэрсэн байжээ. Гэмтсэн иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд ярьж чадахгүй цагдаагийн мэдүүлэг ч өгөх  боломжгүй байна. Одоогийн байдлаар БОЭТ-д хэвтэн толгойны зураг авахуулан яаралтай эмчилгээнд орсон аж.    Хүрз унасан хойно  дээвэр дээр засвар хийж байсан хүмүүс бэртсэн иргэнийг  хараад зогсоод байсан нь тухайн үед уг замаар зорчиж байсан иргэдийн гайхшралыг төрүүлжээ. Дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн барилгын осол аваарын тоо ч  нэмэгддэг. Барилга дээр гарч байгаа осол аваарын ихэнх хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөөгүйн улмаас буюу нэг үгээр хэлвэл ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийн хэнэггүй зангаас болон гарсан осол эзэлж байна. Манай сурвалжлах баг газар дээр нь очиход  3-17 байрны дээврийг засаж байсан хүмүүсийн хэлж байгаагаар тэд дээврээс унжиж байсан кабел утсыг хүрзний ишэнд ороон тогтоож байгаад, утас нь суларч хүрз нь мултарсан байна. Энэхүү засварыг гүйцэтгэгч компани ямар ч аюулгүй ажиллагааны хамгаалалт, багаж хэрэгсэлгүйгээр  засварын ажлыг гүйцэтгэж байсан байна.

Улсын хэмжээнд барилгын ажлын ид үеэр барилгын ослоос шалтгаалан 100 гаруй хүн нас барж, мөн тооны иргэд бэртэж гэмтдэг гэсэн судалгаа байдаг. 

Аль нэг барилгын компаний хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас ийм олон хүнийг ганцхан жилийн дотор алдчихдаг гэвэл тун ч харамсмаар тоо юм. МХГазар болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, тухайн тендерийг шалгаруулж буй төрийн байгууллага хаа хаанаа анхаарч хяналт шалгалтаа чангатгах цаг болсныг эл үйл явдал харууллаа.  



Сэтгэгдэл бичих

27.123.214.85

Хариулах 4 жилийн өмнө

Yanaa yamar haihramjgvim bee


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 3 сарын өмнө, 11,881

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 3 сарын өмнө, 11,956

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 4 сарын өмнө, 10,994

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 4 сарын өмнө, 11,938

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 4 сарын өмнө, 12,042

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 4 сарын өмнө, 10,917

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 5 сарын өмнө, 11,507

"ЭРДЭНЭТ ХОТ -45" ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 6 сарын өмнө, 11,503

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө 7 сарын өмнө, 10,993

"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа 7 сарын өмнө, 12,648