Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 1 сарын өмнө 11,238 0

Дөрөв дэх хүүхдээ тээж байсан эх КОВИДООР НАС БАРЖЭЭ.

##ковид19

2021-06-18 04:17 Б.Ариунболор 1 минут унших


37 настай дөрөв дэх хүүхдээ хэвлийдээ тээж байгаад халдвар авч 

 

ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан эх нас баржээ. Түүний ах Л.Бямбадоржийн ТВ5 телевизэд өгсөн ярилцлагаас хүргэж байна.

 

Коронавирусын халдвар авч эмчлүүлж байсан нялх биетэй эх сарын 17-ны өдөр үүрийн 06:00 цагт нас барсан байна. Тэрбээр өрөөсөн уушгиндаа хатгалгаатай гэж оношлогдон ХӨСҮТ-ийн эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. 

Тодруулбал, Талийгаач бүсгүйн хоолой нь сэрвэгнэж бага зэрэг ханиалгах шинж тэмдэг илэрч байсан тул тавдугаар сарын 26-ны өдөр Ковид-19-ын шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан тул харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, тусламж хүсч гэртээ 3 хоносон байна. Ингээд биеийн байдал нь хүндэрч Эх нялхаст хүргэгдсэн бөгөөд эмч нар яаралтай хагалгаа хийж гэдсэнд нь байсан хүүг аварчээ. Харин ээжийнх нь биеийн байдал сайжрахгүй байсаар төрснөөс хойш 14 хоногийн дараа нас баржээ. Одоогоор төрсөн нярайн биеийн байдал хэвийн байгаа аж.

Энэ тухай талийгаач эмэгтэйн ах Л.Бямбадорж ийнхүү мэдээлэл өгсөн юм.

"Харьяа дүүргийнхээ эмнэлэгрүү ярьсан. Гэтэл ор дүүрсэн байхгүй 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлахыг зөвлөөд монгол эм тан өгчхөөд явсан байсан. Ингээд бид эмнэлэгт ямар ч байсан хэвтэх хэрэгтэй гээд тавдугаар сарын 28-ны өдөр Эх нялхсын эрчимт эмчилгээнд очсон. Зургаадугаар сарын 1-ээс 2-ныг шилжих шөнө эхэд бага зэргийн тонус өгч сэтгэл санаа нь хямралтай байсан учир эмч нар хурал хийж, хүүхдийг хийсвэрээр эх барьсан юм. Үүнээс тав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 7-нд эх нялхсын эмч нар эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. ХӨСҮТ-д шууд сэхээний тасагт орох боломжгүй учир нэг өдөр энгийн тасагт хэвтэж байгаад 8-ны өдөр сэхээнд хэвтсэн. Энэ хугацаанд дүүтэйгээ холбоотой байсан ч зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш холбоо тасарсан. Ингээд 17-ны өдөр үүрийн 06:00 цагт дүү минь нас барсан. 

Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдээ эртнээс дархлаажуулалтад хамруулсан бол, Ковид-19 туссаныг нь эрт мэдсэн бол, шинжилгээ өгөх болон хариу нь гарах гэж удаж хугацаа алдаагүй тэр дор нь халдвартайгаа мэдчихсэн бол эрт эмчилгээ хийж дүүгээ аврах боломж байсан ч юм билүү" хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж Цахиур.мн



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,882

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210