Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрүүл мэнд 1 сарын өмнө 12,131 0

Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно.

##ЭМГ

2021-04-12 07:33 Б.Ариунболор 1 минут унших


Өнөөдөр АОК ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМГ-ын дарга Д.Сүхээ: Сүүлийн 24 цагт халдварын 5 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 205 боллоо.

2 тохиолдол Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс илэрсэн, тус иргэд ПСР шинжилгээний сөрөг гэсэн хариутай байсан болов ч Эрдэнэт хот руу ороход түргэвчилсэн оншлуураар эерэг гарч ПСР шинжилгээгээр батлагдсан харин 3 тохиолдол ойрын хавьтлаас илэрлээ.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д  11 хүүхэд, 40 том хүн нийт 51 хүн эмчлэгдэж байна.  Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тухайд 25 иргэн хөнгөн, 22 иргэн хүндэвтэр, 4 иргэний биеийн байдал хүнд байна.   

Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч эмнэлэгт хүнд болон хүндэвтэр ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ хэвээр үргэлжилбэл Эрүүл мэндийн салбар хүн хүч болон эм тарианы хомстолд орно. 

Халдварын хоёр дахь давалгаа эхлэж буй энэ хүнд цаг үед иргэдийн хариуцлага ухамсар маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Иймд иргэд олон хүнтэй газар очихгүй байх, бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийх, амны хаалтыг тогтмол хэрэглэх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна гэлээ. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Репо арилжаагаар банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо 29 минутын өмнө, 10,299

ГХЯ: Израйльд манай улсын 50 гаруй иргэн байдагийн дийлэнх нь эмэгтэйчүүд 48 минутын өмнө, 11,207

"Энэтхэгт үүссэн Covid-19 өвчин үүсгэгч вирусийн шинэ хувилбар олон улсад вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр мэт хурдан тарах аюултай". 2 цагийн өмнө, 11,047

АН-ЫН ТАМГАНЫ МАРГААНТАЙ ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭР С.ЭРДЭНИЙН ТАЛД ГАРЛАА 3 цагийн өмнө, 11,911

ХАЧИГ ТЭНГЭРЭЭС УНАДАГ УУ 4 цагийн өмнө, 10,499

ХҮҮХДИЙН ХАЛДВАР 150-Д ХҮРЧ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 26.3 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА. 5 цагийн өмнө, 11,728

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах ЖУРАМ 7 цагийн өмнө, 10,350

ЭМЯ: 533 хүнээс халдвар илэрч, 7 хүн нас баржээ 7 цагийн өмнө, 10,528

Тамхинаас шалтгаалсан өвчний улмаас жил бүр 8 САЯ ХҮН НАС БАРДАГ 8 цагийн өмнө, 12,362

МУ-ын Ерөнхий сайд Орхон аймагт өнөөдөр ажиллаж дараах ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА 3 хоногийн өмнө, 12,091