Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Хөндөх сэдэв 5 сарын өмнө 12,168 0

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой.

2022-03-07 11:24 ETCITY.mn 1 минут унших


Зарим орон сууцны лифт ашигласаны төлбөр 2 дахин буюу сарын 10,000 төгрөгний хураамжнаас 20,000 төгрөг болж огцом нэмэгдсэн. Иргэдийг бухимдуулж буй энэ асуудалд ямар гарц гаргалгаа байгаа талаар “Эрдэнэт Ус ДТС” ХК-ний ерөнхий инженер Д.Содномжамцтай ярилцлаа.

Сур: Эрдэнэт хот дахь зарим орон сууцны лифт ашигласаны төлбөр нэг нугаран нэмэгджээ. Эдгээр лифтнүүдийг танай компани хариуцдаг. Гэтэл танайхаас тус орон сууцанд оршин суугаа иргэдээс санал асуулга авахад иргэдийн  50 гаруй хувь нь лифт ашигласаны төлбөрийг ийнхүү нэмэгдүүлэхийг дэмжсэн зөвшөөрсөн гэсэн тайлбар өгдөг боловч иргэд харин үүний эсрэг ярьж байна. Та энэхүү зөрчилтэй асуудлыг хэрхэн тайлбарлах вэ?

Д.Содномжамц: За манайхаас санал асуулга бол аваагүй. Бид судалгаа хийж үзсэн. Мэргэжлийн хүмүүс үнийн судалгаа хийхэд  өмнө нь мөрдөгдөж байсан тариф буюу сарын 10.000 төгрөгний хураамж нь цахилгаан, дулаан гээд суурь үнэ нэмэгдсэнтэй холбоотой өнөөдрийн шаардлагыг хангаж чадахааргүй үнэ тариф байсан. Уг үнийг хир хэмжээгээр нэмэгдүүлж лифтний хэвийн ажиллагааг хангах вэ гээд тооцоолоод үзэхэд  20.000 байхад тохиромжтой гэсэн судалгаа гарсан. Хэрэв бид ингэж нэмэгдүүлэхгүй бол цаашид эдгээр байрнуудын лифтний хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл учирна. Үүний дараа үнэ нэмэгдүүлэх санал дээрээ манай байцаагч нар айл бүрийн хаалгыг тогшиж санал авсан. Тэгэхэд иргэдийн 50 гаруй хувь нь үнийг 2 дахин нэмэгдүүлэхийг дэмжсэн байдаг. Харин 10 орчим хувь нь нэмэгдүүлсэн ч болно, нэмэхгүй байсан ч болно гэсэн санал өгсөн. Ингээд нийт иргэдийн 60 гаруй хувь нь зөвшөөрсөн гэж үзээд үнэ тарифийг нэмсэн байгаа.

Сур: Та сая яриагаа эхлэхдээ манайхаас оршин суугчдын дунд судалгаа огт явуулаагүй гэсэн хирнээ одоо судалгаа явуулахад 60 гаруй хувь нь дэмжсэн гэж байна. Нэг өгүүлбэр дотор логикийн зөрчилтэй тайлбар өгч байх юм. Танайд иргэдээс авсан санал асуулгын чинь баримт бий юу?

Д.Содномжамц: Байгаа манай албан өрөөнд очоод танилцаж болно. Гэхдээ үнэ нэмэгдүүлэх асуудлаар бид заавал оршин суугчидаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Тийм зохицуулалт хийсэн хууль дүрэм журам байхгүй байдаг.

Сур: Хуулийн ийм зохицуулалт байгаа шүү дээ. Захиргааны ерөнхий хуулийн 62.2 дахь заалт. Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж,оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж заасан байгаа. Эдгээр байрны оршин суугчдын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Танайхаас энэ хуулийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан оролцох боломжоор хангасан зүйл байхгүй юм байна шүү дээ. Ер нь цаашид энэ иргэдийн асуудлыг яах юм бэ?

Д.Содномжамц: Манай “Эрдэнэт ус ДТС” ХК-ний хувьд өмнө нь 24 байрны лифтийн засвар үйлчилгээг хариуцдаг байсан. Үүнээс 5 байрны СӨХолбоо нь манайхаас гэрээгээ цуцалж, хувийн компаниар засвар үйлчилгээгээ хийлгэхээр болсон байгаа. Үүнтэй адилхан одоо манай дээр гэрээтэй яваа 19 байрны оршин суугчид  СӨХолбоондоо уламжлан манайхаас татгалзах боломжтой. Тэгээд засвар үйлчилгээг хариуцах хувийн компанитайгаа үнэ тарифаа тохироод явах гарц бол бий.

Сур: За ярилцлага өгсөн танд баярлалаа.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Т.Ням-Очир: МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэх ангийг нээнэ 2 сарын өмнө, 11,341

БНСУ-д 16,301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна 2 сарын өмнө, 12,269

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртэв 2 сарын өмнө, 12,262

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 5 сарын өмнө, 12,104

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 5 сарын өмнө, 12,179

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 5 сарын өмнө, 11,220

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 6 сарын өмнө, 12,238

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 6 сарын өмнө, 11,110

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 7 сарын өмнө, 11,724

"ЭРДЭНЭТ ХОТ -45" ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 8 сарын өмнө, 11,716