Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 3 жилийн өмнө 41,085 0

Эрдэнэсийн уурхайг нээгч “Зөнгийн одод” наадмын шилдгүүд тодорлоо

#Дэлхийн зөн #Урлагийн наадам

2018-03-29 09:04 ETCITY.mn 1 минут унших


Хүүхэд гэдэг нээгдээгүй эрдэнэсийн уурхай гэлтэй. Энэ л эрдэнэсийг нээн илрүүлж, урлаг хэмээх агуу ертөнцөөр дамжуулан ирээдүйдээ итгэх итгэлийнх нь галыг асаахаар 15 жилийн өмнө "Дэлхийн зөн" ОУБ-аас санаачлан хэрэгжүүлсэн нэгэн томоохон төсөл бол яах аргагүй "Зөнгийн одод" хүүхдийн урлагийн наадам юм. Энэхүү наадмаас 15 жилийн туршид олон арван авъяастнууд төрөн гарсан төдийгүй 150 орчим хүүхэд цаашид авъяас чадвараа хөгжүүлэхээр мэргэжлийн урлагийн сургуульд элсэн суралцсан гээд бодохоор хүүхэд багачуудын амьдралд ямар их хувь нэмэр оруулсан чансаа өндөртэй наадам байсныг илтгэнэ. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байсан энэ наадмын буухиаг Эрдэнэт хотноо үргэлжлүүлэн "Дэлхийн зөн" ОУБ-ын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан Эрдэнэт хотноо анх удаа "Зөнгийн одод" наадмыг  зохион байгууллаа. Нэгдүгээр шатны шалгаруулалт авъяастнуудын ур чадварыг сорьсон томоохон сорилго байсан. Нэгдүгээр шатанд оролцсон нийт 150 орчим оролцогчоос гала тоглолтонд 53 хүүхэд  гоцлол дуу, бүжиг, хөгжим, хамтлаг дуу, хөгжим, бүжиг,язгуур урлаг гэсэн төрлүүдээр шалгаран үлдсэн нь 3 оролцогч тутмаас зөвхөн 1 оролцогч гала тоглолтонд оролцох эрхээ авсан гэсэн үг юм. “Зөнгийн одод” –ын тайзан дээр  “Монголоо санасан сэтгэл” эгшиглэж, Алтайн хангайн магтуу цуурайтан, “Жалам хар” ын эрэмгий хөдөлгөөн үзэгчдийн нүдийг баясгаж, тэнгэрт  одсон эжий аавыгаа санасан сэтгэлээр нүд дүүрэн нулимстай дуугаа сэтгэлтэйгээн өргөсөн хүүг үзэгчид даган эгшиж, домог амилан, домборын аялгуунд хөг нэмсэн бүжигчиний цоглог айзам  баясгаж байлаа.  Ийм л нэгэн дурсамж дүүрэн бас итгэл хайрласан сайхан наадам шилдгүүдээ шалгаруулж оролцогч хүүхдүүддээ бэлгээ гардуулан, тэднийг энэ наадамд бэлтгэж хүч хөдөлмөрөө зарцуулсан шилдэг сургуулийн хамт олонд зөөврийн дууны өсгөгч шагнал болгон гардуулсан нь нүдээ олжээ. Энэ наадмын бас нэгэн онцгой тоглолт нь  сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй сурагчдын бэлтгэсэн урлагийн үзүүлбэр байлаа. Нэг нь дуулж бусад сурагчид дохионы хэлээрээ энэ дууг амилуулсан юм. Тэгээд 7-р сургуулийн дохионы  ангийн сурагчид маань бахархалтайгаар энгэртээ алтан медаль зүүж, инээмсэглэл нь харин ирээдүйдээ итгэх итгэлийг асаасан оч гэлтэй харагдаж байв. Хүүхдүүдэд итгэл өгнө гэдэг хамгийн том зорилгоо биелүүлсэн “Зөнгийн одод” наадам амжилттай өндөрлөж, уут дүүрэн бэлэг, сэтгэл дүүрэн баяр хөөр, тодхон харагдах ирээдүй рүү тэмүүлсэн сэтгэлтэй  урлагийн наадмын оролцогчид сэтгэлдээ галтай, шинэхэн найзтай гэр гэрийн зүг буцацгаалаа. “Зөнгийн одод” улам тод гялалзах болтугай.

Б.Солонго  



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,882

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210