Хөндөх сэдэв 3 жилийн өмнө 44,805 1
2018-02-19 12:16
ETCITY.mn
0 минут унших
Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авснаас үүдэж, уг маргаан Арбитрын шүүх дээр дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээгээд буй.
Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна бусад төлбөрүүд багтаж, нийтдээ 102 сая ам.долларыг төлөхөөр байгаа юм. Уг төлбөрийн хүү өдөр бүр өсч буй бөгөөд нэг сард 700 мянга орчим ам.доллараар нэмэгдэх тооцоотой байна.
Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын шийдвэр эцэслэн гарсан. Давж заалдах боломж байгаа ч төлөх ёстой мөнгөнийхөө тодорхой хэмжээний барьцаа тавих шаардлагатай гэдэг зүйлийг хэлж байсан. 51 сая ам.доллар учраас ийм их хэмжээний мөнгө барьцаанд тавих боломжгүй. Тиймээс давж заалдах эрх авч чадаагүй. Английн шүүхээр явж байгаа процессын зарим нэг зүйл дуусаагүй байгаа ч Арбитрын эцсийн шийдвэр тодорхой нөлөө байхгүй гэж дүгнэж байгаа” гэсэн тодруулга өгсөн байна.
Мөн тэрээр “Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа “Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй.
Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг л асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой” гэжээ.
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур
3 хоногийн өмнө, 12,382
Өмнөговь аймгийн удирдлагууд ТӨР сайн МЕНЕЖЕР байж чаддагийг харуулж байна
14 хоногийн өмнө, 10,715
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ТОДОРСОНГҮЙ
28 хоногийн өмнө, 11,854
Нэмэлт 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахын тулд хөрөнгө оруулалтаа хойшлуулна
1 сарын өмнө, 10,204
Гэр хороололд амьдардаг ажилчдадаа түлшний үнийн хөнгөлөлт олгож байна
1 сарын өмнө, 10,213
Өөрөө нунтаглах хэсэгт шинэ тээрэм ашиглалтад орууллаа
1 сарын өмнө, 11,920
Үйлдвэрлэлийн цех, нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна
1 сарын өмнө, 10,808
Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна
1 сарын өмнө, 10,491
Эрдэнэт үйлдвэр 120 мянган амны хаалт уурхайчдадаа тараагаад байна
1 сарын өмнө, 12,035
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: ТЕХНИК ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮР ДҮНД 21,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ОРЛОГО ОЛСОН
1 сарын өмнө, 11,751
202.21.118.242
Хариулах 3 жилийн өмнө
Баларсымааа