Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 1 сарын өмнө 11,122 0

"ЭРДЭНЭТ ХОТ -45" ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2021-12-15 08:26 Б.Ариунболор 1 минут унших


Энэ онд Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байгаа билээ.

Энэхүү түүхэн жилийг тохиолдуулан “Эрдэнэт хот-45” сэдвийн доор 450 инженерийн зөвлөгөөнийг Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт хотын захирагчийн албанаас зохион байгуулж байна.

     Эрдэнэт хот бол улсдаа томоохонд тооцогдох инженерийн дэд бүтцийн байгууллагууд төвлөрсөн газар гэдгээрээ бусад аймаг, орон нутгаас онцлогтой. Тиймээс Эрдэнэтийг инженерүүдийн хот гэдэг.

     Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдмин” ХХК, “Ачит-Ихт” ХХК, “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт Ус” ДТС  ОНӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг томоохон байгууллагуудад  болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олон инженерүүд ажиллаж байна.

     Монгол улсын Засгийн газрын бодлогын баримт бичгүүдэд цаашид Эрдэнэт хотыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулж хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн нөлөөг өсгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд үндэсний боловсон хүчин, тэр дундаа мэргэшсэн инженер, инженер техникийн боловсролтой ажиллах хүчин чухал үүрэгтэй.   

            Тиймээс энэхүү зөвлөгөөн нь цаг үеэ олсон арга хэмжээ юм.

Тус зөвлөгөөнийг үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Хөгжлийг техник технологигүйгээр, техник технологийг инженерүүдгүйгээр авч үзэх боломжгүй” гэв. Түүнчлэн “Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.

 

        Энэхүү зөвлөгөөнөөр Эрдэнэт хотын дэд бүтцийг сайжруулах талаар хэрэгжиж буй болон цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд, “Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепц, хаалт хөгжлийн менежментийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдаж хэлэлцэгдэх юм.

         Тус зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборын их танхимд болж байгаа бөгөөд цахим, танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 750 орчим инженерүүд оролцож байна.

 

Мэдээллийн төв



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 5 хоногийн өмнө, 11,148

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө 2 сарын өмнө, 10,486

"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа 2 сарын өмнө, 12,223

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 3 сарын өмнө, 10,587

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 4 сарын өмнө, 11,769

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 4 сарын өмнө, 12,295

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 4 сарын өмнө, 11,782

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 4 сарын өмнө, 11,322

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо 4 сарын өмнө, 10,522

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 4 сарын өмнө, 11,978