Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 1 сарын өмнө 10,903 0

ЭРДЭНЭТ ХОТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ ИРГЭНИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2020-12-14 16:32 ETCITY.mn 1 минут унших


1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй. Иймээс 4 жилийн өмнө аймгийн ИТХ-ын хуралдаанаар жил бүрийн 12-р сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. 

Хэдийгээр COVID-19 цар тахлын үе таарч өргөн дэлгэр тэмдэглэх боломжгүй байгаа ч Эрдэнэтчүүд энэхүү түүхэн өдрөө цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр энэ жил “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр Б.Мянганбаяр, Д.Оюунбат, О.Гүндэгмаа нар шагнагдсаныг Орхон аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 

Түүнчлэн сүүлийн үед эх орон, Эрдэнэт хотод минь нүүрлээд байгаа цар тахлын эсрэг хүчин чармайлт гаргаж ажилласан 350 гаруй төрийн албан хаагчдыг аймгийн ИТХ болон Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсны төлөөлөл болгож 30 гаруй иргэнд гардууллаа.

Ингэхдээ төрийн албанд хүчин зүтгэж буй БОЭТ, Маргэжлийн хяналтын газар, ХХААГ, аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, Баян-Өндөр сум, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Жаргалант суманд очиж эдгээр тиөрийн албан хаагчдад ажлын байран дээр нь шагналыг нь гардуулан өглөө. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур 3 хоногийн өмнө, 12,382

Өмнөговь аймгийн удирдлагууд ТӨР сайн МЕНЕЖЕР байж чаддагийг харуулж байна 14 хоногийн өмнө, 10,717

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ТОДОРСОНГҮЙ 28 хоногийн өмнө, 11,856

Нэмэлт 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахын тулд хөрөнгө оруулалтаа хойшлуулна 1 сарын өмнө, 10,208

Гэр хороололд амьдардаг ажилчдадаа түлшний үнийн хөнгөлөлт олгож байна 1 сарын өмнө, 10,215

Өөрөө нунтаглах хэсэгт шинэ тээрэм ашиглалтад орууллаа 1 сарын өмнө, 11,923

Үйлдвэрлэлийн цех, нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна 1 сарын өмнө, 10,811

Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна 1 сарын өмнө, 10,494

Эрдэнэт үйлдвэр 120 мянган амны хаалт уурхайчдадаа тараагаад байна 1 сарын өмнө, 12,038

Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: ТЕХНИК ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮР ДҮНД 21,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ОРЛОГО ОЛСОН 1 сарын өмнө, 11,751