Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт үйлдвэр 1 жилийн өмнө 11,619 2

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2019-12-12 09:54 ETCITY.mn 1 минут унших


Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний хагас жилд 100 давсан хувиар биелж, бүтцийн нэгжүүд “Хангалттай сайн” үнэлэгдлээ. Нэгдсэн дүнгээс харахад хүдэр олборлолт өмнөх оны мөн үеэс 320 мянган тонн, хүдэр боловсруулалт 407 мянган тонн, зэсийн баяжмал 1670 тонн, молибдены баяжмал 135.6 тонн илүү үйлдвэрлэсэн байна.

 

Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд цэвэр ашгийг төлөвлөснөөс 60.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд шинэ дээд амжилт тогтоож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг амжилтаар ахиуллаа.
  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Үйл ажиллагааны хагас жилийнхээ тайланг дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүд бидний хүссэн хэмжээнд хараахан хүрсэнгүй. Ирээдүйг харсан томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Тендерийн тухай хууль болон тендерт оролцогч компаниудын маргаантай асуудлаас болж хугацаа алдсан ажлууд бий. Энэ оны хоёрдугаар хагас буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал эдгээр хөрөнгө оруулалтын ажлаа нөхөх нэгдсэн төлөвлөгөө гаргалаа” хэмээсэн. Уурхайчид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг 10 дугаар сарын 1-нд 75 хувь, оны төгсгөлд 100 хувьд хүргэх зорилго тавьжээ.



Сэтгэгдэл бичих

64.119.25.73

Хариулах 1 жилийн өмнө

Лус савдаг хурмаст

64.119.25.73

Хариулах 1 жилийн өмнө

Овоолгыг эрдэнэт уул ямар уул байсан тэрэн шиг хэвэнд оруулвал уулын эзэн савдаг баярлана


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Репо арилжаагаар банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо 26 минутын өмнө, 10,282

ГХЯ: Израйльд манай улсын 50 гаруй иргэн байдагийн дийлэнх нь эмэгтэйчүүд 45 минутын өмнө, 11,204

"Энэтхэгт үүссэн Covid-19 өвчин үүсгэгч вирусийн шинэ хувилбар олон улсад вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр мэт хурдан тарах аюултай". 2 цагийн өмнө, 11,047

АН-ЫН ТАМГАНЫ МАРГААНТАЙ ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭР С.ЭРДЭНИЙН ТАЛД ГАРЛАА 3 цагийн өмнө, 11,911

ХАЧИГ ТЭНГЭРЭЭС УНАДАГ УУ 4 цагийн өмнө, 10,499

ХҮҮХДИЙН ХАЛДВАР 150-Д ХҮРЧ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 26.3 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА. 5 цагийн өмнө, 11,728

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах ЖУРАМ 7 цагийн өмнө, 10,350

ЭМЯ: 533 хүнээс халдвар илэрч, 7 хүн нас баржээ 7 цагийн өмнө, 10,528

Тамхинаас шалтгаалсан өвчний улмаас жил бүр 8 САЯ ХҮН НАС БАРДАГ 8 цагийн өмнө, 12,362

МУ-ын Ерөнхий сайд Орхон аймагт өнөөдөр ажиллаж дараах ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА 3 хоногийн өмнө, 12,091