Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Халуун сэдэв 1 жилийн өмнө 14,547 2

Эрдэнэтэд "ГАЦСАН" 300 гаруй иргэдийн асуудал шийдэгдэж эхэллээ

2020-03-12 05:47 ETCITY.mn 1 минут унших


Монгол улсад коронавирусын өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотой аймаг, сум, хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг  2020.03.10-ны 07.00 цагаас 2020.03.16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Гэнэт гарсан энэ шийдвэрийн улмаас Орхон аймагт л гэхэд хот болон бусад хөдөө орон нутаг уруу зорчих хүсэлтэй иргэдийн урсгал бөөгнөрч аймгийн Онцгой комисст 300 гаруй иргэд нэвтрэх зөвшөөрөл хүсч өргөдөлөө ирүүлжээ. Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд аймгийн тамгын газар зөвшөөрөл хүссэн иргэдийн хөлд дарагдаж ар гэрийн гачигдалтай дамжин өнгөрч байсан, тээвэр хийж байсан гэх мэт янз бүрийн шалтгаантай иргэд бухимдаж Эрдэнэтэд очих газаргүй хүмүүс нь машиндаа 2 хоносон нөхцөл байдал ч үүсээд байсан юм. Харин өнөөдрөөс эдгээр иргэдийн асуудлыг Эрдэнэ багт байрлах ОБГ-ын гал унтраах, аврах 68-р анги дээр хүлээн авч шийдвэрлэж байна. Орхон аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Д.Золжаргал "Бид дараахь шалтгаантай иргэдэд нэвтрэх зөвшөөрөл өгч эхэлсэн. Үүнд: Нэгдүгээрт дамжин өнгөрч байсан иргэд, хоёрдугаарт ар гэрийн гачигдалтай буюу ойр төрлийн хүн нь хүнд өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд, гуравдугаарт ачаа тээвэр хийж явсан тээврийн жолооч нарт нэвтрэх зөвшөөрлийг зохих бичиг баримтийг үндэслэн олгож байна. Харин манай зарим иргэд Эрдэнэтэд түр хугацаагаар болон байнгын оршин суудаг хирнээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заавал хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед зорчихоор хүсэлт тавьж байгаа нь ажил хүндрүүлж байгаа юм. Онцын шаардлагагүй бол хөдөлгөөний хязгаарлалт дуусах өдрийг хүртэл тэвчин хүлээхийг бид анхааруулж байна" гэж мэдээллээ. Өнөөдрийн 13 цагийн байдаал 50 гаруй иргэдэд нэвтрэх зөвшөөрөл олгожээ.



Сэтгэгдэл бичих

66.181.161.120

Хариулах 1 жилийн өмнө

Endee amidaraa ter zawaan UB d ochij yadiin haha

202.131.254.76

Хариулах 1 жилийн өмнө

Hetsuu l baihdaa baih gazargui nutagt


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

АНХААР: Вакцины талаарх бидний мэдэх ёстой зүйлүүд 33 минутын өмнө, 10,770

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалд зааснаар УБ-ЭТ-УБ-ын хооронд 1тонн ачааг ойролцоогоор 86000 төгрөгөөр ачна 1 цагийн өмнө, 11,580

ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна 7 цагийн өмнө, 12,949

Монгол улсад хэрэглэгдэж буй ВАКЦИНУУДЫН ТАЛААР ТОВЧХОН ӨГҮҮЛБЭЛ 1 хоногийн өмнө, 12,626

Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно. 1 хоногийн өмнө, 12,000

Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 17 багт халдвар бүртгэгдээд байна. 4 хоногийн өмнө, 10,702

"Хангайн бүс" худалдааны төвөөс халдвар батлагдаж үйл ажиллагааг түр зогсоолоо. 4 хоногийн өмнө, 25,192

Баян-Өндөр, Жаргалант сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа. 5 хоногийн өмнө, 12,176

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна 7 хоногийн өмнө, 10,931

Орхон аймаг: Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст багуудад хамгийн их халдвар бүртгэгдээд байна. 7 хоногийн өмнө, 18,121