Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Хөндөх сэдэв 3 жилийн өмнө 48,590 5

Эрдэнэтийн хаягжилтанд "Эрээний гудамж" дутсан уу?

#Хаягжилт #Эрээний гудамж

2018-03-06 10:43 ETCITY.mn 1 минут унших


 Аливаа улс орон, хот сууринд хаягжилт чухал нөлөөтэй. МУ-ын засгийн газраас 2013 онд “Гудамж талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ыг боловсруулан гаргасан байдаг. Энэ журмын хүрээнд Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Эрдэнэт хотын төвийн гудамж талбайн нэрүүдийг нийтийн хэрэглээнд хэрэглэн хэвшүүлэх, сурталчилан таниулах ажил зохион байгуулж байна. Гэвч гудамж талбайн нэршил үндэсний онцлог, дархлаа, орон нутгийн онцгой шинж чанар иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байх учиртай. Мэдээж хаягжилт тодорхойгүйн улмаас түргэний тэрэг,ойлгомжгүй хаягжилтаас шалтгаалан иргэдийн цаг зав үрэгдэн ирсэн сурсан газраа олохгүй байх төөрч будилах гээд олон асуудал бий. Гэхдээ л яагаад ч хотын төвийн гудамжаа Улан-Үдийн, Эрээний гээд нэрлэчихэж болохгүй мэт.

Хүүхдийн ордны урд замаас 7-р хороолол уруу уруудсан гудамжыг “Эрээний гудамж” хэмээн нэрлэж энэ нэрээр та биднийг дуудаж заншихийг Газрын алба шаардаж байгаа бололтой.

Эх орондоо, төрөлх хотдоо амьдарч байж Эрээний гудамжинд байна ирээд аваарай гэвэл тэрэн шиг тэнэг сонстох зүйл байхгүй мэт. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэ нэрээр нэрлэж ард иргэдийн нүд чихэнд дасал дадал болтол нь явуул хэмээн албан бичиг цохож суухдаа эрхэм дарга нар энэ нэршилүүдээ нэг эх оронч сэтгэлээр эргүүлэн харсан бол арай л өөр нэршилтэй байх байсан болов уу. ОХУ-ын консулын байр хавийн гудамжийг Улан –Үд ийн гудамж гэж нэрлэсэнийг бага ч болов ойлгож болох болов ч 7-р хороололын зам дагуух гудамжыг урд хөршийн тэр тусмаа Эрээн хотын нэрээр нэрлэсэн нь ямар учиртай юм бол. Эсвэл үнэхээр Эрдэнэтийн хаягжилтанд Эрээний гэсэн нэр дутав уу...

Б.Солонго 



Сэтгэгдэл бичих

64.119.25.73

Хариулах 1 жилийн өмнө

Баруун эрдэнэт нь эрдэнэт овоотын төмөр замыг

64.119.25.73

Хариулах 1 жилийн өмнө

Өмнөд эрдэнэт нь өмнөд хэсэгт байгаа ордыг ашиглаж босох

64.119.25.73

Хариулах 1 жилийн өмнө

Шинэ эрдэнэт гудамж

66.181.160.65

Хариулах 3 жилийн өмнө

Muu byiduuch guiughvvd.

66.181.160.4

Хариулах 3 жилийн өмнө

arai ch de


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,625

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,556

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,882

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,808

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,172

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,213