2018-03-20 02:18
ETCITY.mn
1 минут унших
Аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр “Хотын үерийн хамгаалалт, далан сувгийн зураг төсөл, шаардлагатай хөрөнгийн хэмжээг дахин судлах, үүний дараа хийх ажлыг БНСУ-аас авах зээлээр хийх боломжийг судалж байна” гэж аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ.
Орхон аймаг 2015 онд нийт 44.6 км үерийн хамгаалалтын далан барих зураг төслийг боловсруулж үүнийг хэрэгжүүлэхэд 22.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг Засгийн газар, ОБЕГ-т удаа дараа хүргүүлж байсан ч санхүүжилт байхгүйн улмаас ажил хэрэг болж чадаагүй юм. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут БНСУ-аас Орхон аймгийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд авах гэж буй зээлийг үерийн хамгаалалтын далан барихад зарцуулж болох эсэх талаар судалж байгаа ажээ. Одоогоор хэдий хэмжээний мөнгийг ямар хугацаатай зээлэх талаар мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.
Орхон аймаг нь жил бүр шар ус болон хур цасны үер, гэнэтийн аадар борооны улмаас багагүй гамшигт өртдөг. Үүнд хөрөнгө, мөнгө ч их зарцуулдаг. Жишээ нь өнгөрсөн зуны хоёр удаагийн аадар борооны улмаас үүссэн эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан байдаг. Харин одоо үүсээд буй хур цасны үерт 11 багийн 182 айл үерт автах нөхцөл үүсч, 122 гудамж шавар, шалбаагаар дүүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд үерт автсан 30 айлын асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан нь одоогоор тогтоох боломжгүй байгаа гэнэ. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг яаралтай байгуулахгүй бол энэ мэт эрсдэл улам ихэснэ гэдгийг холбогдох албаныхан ч анхааруулсаар байна.
Эх сурвалж: Олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл бичих
Хариулах 1 жилийн өмнө
Говил багаас хойшоо ар булагын амралт баян өндөр байгалын парк руу төмөр зам тавьж өгөөч
Хариулах 1 жилийн өмнө
Уртын гол бидний хэлж заншнаар баасны гол тэр гол наамдын талбайн хойгуур урсдаг горьх юм цаашаа урссаар тосгоны өмгө урсаад хангалын голтой нийлж хангалын гол орхон гол руу нийлж орхон гол сэлэнгэ мөрөн рүү нийлдэг монголын гол байгаль нуурь луу урсаж цутгадаг
Хариулах 3 жилийн өмнө
Boroonii yliral exlexees umnu shiidej uguxgvi bol ololn ail xetsvvdex ni de
Санал болгох мэдээ
АНХААР: Вакцины талаарх бидний мэдэх ёстой зүйлүүд
1 цагийн өмнө, 10,847
Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалд зааснаар УБ-ЭТ-УБ-ын хооронд 1тонн ачааг ойролцоогоор 86000 төгрөгөөр ачна
2 цагийн өмнө, 11,647
ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна
7 цагийн өмнө, 12,961
Монгол улсад хэрэглэгдэж буй ВАКЦИНУУДЫН ТАЛААР ТОВЧХОН ӨГҮҮЛБЭЛ
1 хоногийн өмнө, 12,642
Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно.
1 хоногийн өмнө, 12,002
Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 17 багт халдвар бүртгэгдээд байна.
4 хоногийн өмнө, 10,702
"Хангайн бүс" худалдааны төвөөс халдвар батлагдаж үйл ажиллагааг түр зогсоолоо.
4 хоногийн өмнө, 25,193
Баян-Өндөр, Жаргалант сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа.
5 хоногийн өмнө, 12,176
Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна
7 хоногийн өмнө, 10,933
Орхон аймаг: Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст багуудад хамгийн их халдвар бүртгэгдээд байна.
7 хоногийн өмнө, 18,121
66.181.183.43
Хариулах 12 сарын өмнө
эрдэнэт өртөөг ойртуулаад хэрэггүй. Шинэ эрдэнэт төсөлд эрдэнэт 2 өртөөг