Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Улс төр 1 сарын өмнө 10,829 0

​Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ

2021-01-21 04:04 Б.Ариунболор 1 минут унших


Засгийн газар өнөө өглөө ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасан байна. Учир нь тэрээр галын шугаман дээр ажиллаж байгаа хоёр сайдаа явуулснаас танхимаараа огцорсон нь дээр,  нөхдөө явуулчихаад сугарч үлдэхгүй гэжээ.

Тус асуудлыг яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм. Өчигдөр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хариуцлага хүлээж ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэхээ олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс дээрх хоёр сайдын оронд шинэ томилгоо хийгээд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явна гэж таамаглаж байсан ч Ерөнхий сайд ийнхүү өөрөө танхимаараа огцрох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, сайд нар нь дэмжсэн байна. Одоо эцсийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргана.

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 1 хоногийн өмнө, 12,263

Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ 2 хоногийн өмнө, 10,360

ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ 2 хоногийн өмнө, 11,653

"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна. 2 хоногийн өмнө, 12,377

Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө 2 хоногийн өмнө, 11,047

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ 7 хоногийн өмнө, 11,942

ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ 7 хоногийн өмнө, 11,225

Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ. 7 хоногийн өмнө, 11,307

Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна 7 хоногийн өмнө, 12,218

ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо. 7 хоногийн өмнө, 11,289