Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Халуун сэдэв 10 сарын өмнө 21,463 0

Францын иргэний 2-догч, 3-дагч хавьталтай иргэд Баян худалдааны төв зэрэг худалдааны байгууллагуудаар үйлчлүүлжээ

#коронавирус

2020-03-10 10:45 ETCITY.mn 1 минут унших


Монгол улсад коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой "Бадрах энержи" компанид ажилладаг Франц улсын иргэнтэй харилцсан хүмүүсийн 1,2,3-р хавьтлын иргэдийг олж тогтоох шуурхай арга хэмжээ авах ажил хийгдэж байна. Орхон аймагт уг иргэнтэй нэг онгоцоор хамт нисч ирсэн мөн хамт нэг онгоцонд байсан зорчигч нартай уулзсан гээд 2,3-р хавьтлын 9-н иргэнийг тогтоож, 1 иргэнийг Халдвартын тасагт 8 иргэнийг ажиглалтын байранд тусгаарлаад байна.

Шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн бөгөөд шинжилгээний хариу маргааш өдөр ирнэ гэж ЭМГ-аас мэдээллээ.

Орхон аймагт тусгаарлагдсан иргэдийн явсан газар, уулзсан иргэдийг тогтоох ажил хийгдэж эхлээд байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд Баян худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсэн байгаа учраас онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа.

Б.Цэвэгмид



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ