2021-01-14 07:06
Б.Ариунболор
1 минут унших
Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөн тул Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ.
Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй арлын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглахад баруун эрэг дагуудаа мөс шахагдсан байгаа бөгөөд мөсний зузаан 80-85 см байна.
Харин зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдсөний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна.
Мөн Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна хэмээн Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
ЗАМ ТОВЧЛОХ, ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХ ҮҮДНЭЭС МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ!!!
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
1 хоногийн өмнө, 12,263
Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ
2 хоногийн өмнө, 10,360
ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ
2 хоногийн өмнө, 11,653
"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна.
2 хоногийн өмнө, 12,377
Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө
3 хоногийн өмнө, 11,047
ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ
7 хоногийн өмнө, 11,942
ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ
7 хоногийн өмнө, 11,225
Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ.
7 хоногийн өмнө, 11,307
Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна
7 хоногийн өмнө, 12,218
ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо.
7 хоногийн өмнө, 11,289