Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 3 сарын өмнө 11,881 0

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ

2022-03-24 10:41 ETCITY.mn 1 минут унших


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр суманд гэрэлтүүлгийн ажил хийхээр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ажлын хэсэг уулзаж, санал солилцлоо.

Энэ онд Баян-Өндөр суманд аймгийн хөрөнгө оруулалтаар 5, Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар 7 ажлыг хийж гүйцэтгэх юм. Ирэх оноос гэрэлтүүлгийн нэгдсэн систем буюу гэрэлтүүлэг бүрийг удирдах зорилтыг  дэвшүүлсэн.

 

Уг зорилтод хүрэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд чанарын өндөр төвшинд ажил гүйцэтгэх, өнгө, чанар үзүүлэлтээрээ нэг төрлийн гэрэл байх шаардлагатайг хотын Захирагчийн албаны мэргэжилтэн А.Тулгабаатар энэ үеэр онцлов.

Өмнөх жилүүдэд гэрэлтүүлгийн ажлыг гаднын аж ахуйн нэгжүүд  гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн баталгаат хугацаа гурван жил байх ёстой ч энэ хугацаандаа хүрэлгүй эвдрэх, гэмтэх зэрэг асуудал үүссэн байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгээд дууссаны дараа хариуцах эзэнгүйддэг хүндрэл багагүй гарчээ.

Харин энэ жил орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд  шалгарснаар нэгдэж хамтарч ажиллах, хариуцах эзэнтэй байх гээд олон давуу талтай гэж харж байна. 

                                                                                          



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 3 сарын өмнө, 11,956

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 4 сарын өмнө, 10,993

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 4 сарын өмнө, 11,938

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 4 сарын өмнө, 12,042

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 4 сарын өмнө, 10,917

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 5 сарын өмнө, 11,507

"ЭРДЭНЭТ ХОТ -45" ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 6 сарын өмнө, 11,503

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө 7 сарын өмнө, 10,993

"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа 7 сарын өмнө, 12,648

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 8 сарын өмнө, 10,954