2021-02-23 08:32
Б.Ариунболор
1 минут унших
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун хойд зүгт 55 км зайд орших “Бор даргавай” гэдэг газарт өчигдөр 15:30 цаг орчимд таван ханатай гэр шатжээ.
Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 15:46 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Гэр нь шатсаны улмаас долоон настай эмэгтэй, ой долоон сартай эрэгтэй нар галд өртөж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иргэд та бүхэн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнтэй үлдээж байх, зайлшгүй шалтгаанаар харах хүнгүйгээр түр үлдээх гэж байгаа бол аюулгүй байдлыг нь хангаж, галд шатамхай зүйлийг зуухны ойролцоо тавихгүй байх, цахилгааны гэмтэл бий эсэхийг заавал шалгах, хүүхдүүддээ анхаарах ёстой зүйлүүдийн тухай заавар зөвлөмж сайтар өгч байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
1 хоногийн өмнө, 12,263
Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ
1 хоногийн өмнө, 10,360
ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ
2 хоногийн өмнө, 11,653
"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна.
2 хоногийн өмнө, 12,377
Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө
2 хоногийн өмнө, 11,047
ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ
7 хоногийн өмнө, 11,942
ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ
7 хоногийн өмнө, 11,225
Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ.
7 хоногийн өмнө, 11,307
Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна
7 хоногийн өмнө, 12,218
ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо.
7 хоногийн өмнө, 11,286