Дэлхийн Монгол 1 жилийн өмнө 12,535 0
2019-12-12 11:00
ETCITY.mn
1 минут унших
Монголын сэтгүүлийн хөгжилд шинэ салхи татуулж, огт өөр өнгө төрхөөрөө маргаангүй ялгарч буй “Гэрэг” сэтгүүл таван нас хүрчээ. Энэ хугацаанд тэд цахим мэдээллийн шуурган дунд амьдрах өнөө цагт залуус, тэр дундаа миллениалуудын өвөрмөц сонирхолд нийцсэн чанартай контент үйлдвэрлэж буй Ub.life сайтыг эрхлэн гаргаж “Анлимитэд медиа групп" болон өргөжөөд буй. Таван жилийн ойн хүрээндээ тэдний хийсэн бас нэг шинэ алхам нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь хамтрагч болсон явдал байв.
Анх долоо хоног тутам гарч байсан “Гэрэг” сэтгүүл жил хагасын өмнөөс сар тутам уншигчдадаа хүрч эхэлсэн. Улирч буй жилийн эхэнд тэд "The New York Times Licensing Group"-ийн Монгол дахь хамтрагч болсон юм. Ингэснээр зөвхөн “The New York Times” сонин төдийгүй лицензийн группийн харьяанд буй мэдээллийн олон брэндийн контентийг бүхий л хэлбэрээр авах боломжтой болсон байна.
Хамтрагч болох явцдаа гадны хэвлэлүүд ерөнхийдөө Монголын зах зээлд орж ирэх сонирхолтой байдгийг олж харсан байна. "The New York Times"-ийнхан Монгол дахь хамтрагч нь хэн байх вэ гэдэг талаар хэдийн судалгаа, эрэл хайгуул хийж сонгожээ. Өнгөрсөн жил Азийн сэтгүүл зүй, Азийн медиа форум зэрэг олон улсын хурлуудад оролцож, харилцаа холбоо тогтоосны дүнд "Гэрэг" сэтгүүлийг боломжит хамтрагч хэмээн үзэж сонгосон гэж байна.
Ингээд эхний хамтарсан дугаараа сэдэвчилж гаргая гэж шийдээд, "The New York Times"-ийн тэр олон брэнд контентуудыг тодорхой бүтэц, зохион байгуулалттайгаар гаргахаар судалсан байна. “Гэрэг - NYT” хамтарсан дугаараа улиралд нэг удаа бэлтгэхээр болж, хавар “Women today”, “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар”-аа гаргасан юм.
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,215
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729