Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 14 хоногийн өмнө 11,478 0

ИНЭЭДМИЙН БАЯР ХЭРХЭН ҮҮССЭН БЭ

##Инээдмийн баяр

2021-04-01 02:06 Б.Ариунболор 1 минут унших


Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. 

Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна. 

Цааш нь тэмдэглэн бичихдээ ямартай ч энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй хууран мэхэлж, эвгүй байдалд оруулж дууссаны дараа буюу шөнө дунд "дөрвөн сарын нэгэн шүү" гэж цаад хүнээ тайвшируулна гэжээ. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. 

Гэвч хамгийн энгийн тайлбараар хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ

Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британи XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. 

Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлгэшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

АНХААР: Вакцины талаарх бидний мэдэх ёстой зүйлүүд 7 минутын өмнө, 10,618

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалд зааснаар УБ-ЭТ-УБ-ын хооронд 1тонн ачааг ойролцоогоор 86000 төгрөгөөр ачна 54 минутын өмнө, 11,516

ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна 6 цагийн өмнө, 12,939

Монгол улсад хэрэглэгдэж буй ВАКЦИНУУДЫН ТАЛААР ТОВЧХОН ӨГҮҮЛБЭЛ 1 хоногийн өмнө, 12,611

Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно. 1 хоногийн өмнө, 11,999

Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 17 багт халдвар бүртгэгдээд байна. 4 хоногийн өмнө, 10,702

"Хангайн бүс" худалдааны төвөөс халдвар батлагдаж үйл ажиллагааг түр зогсоолоо. 4 хоногийн өмнө, 25,192

Баян-Өндөр, Жаргалант сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа. 5 хоногийн өмнө, 12,176

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна 7 хоногийн өмнө, 10,931

Орхон аймаг: Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст багуудад хамгийн их халдвар бүртгэгдээд байна. 7 хоногийн өмнө, 18,121