Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 28 хоногийн өмнө 10,447 0

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо

2021-09-30 05:00 ETCITY.mn 1 минут унших


Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Доржпүрэвийн санаачилгаар АИТХ-ын дэргэдэх иргэний танхимаас Хүрэнбулаг багийн орон сууцны зарим байрны хогийн цэгтэй холбоотойгоор иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Хүрэнбулаг багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, тус багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын тоо их бөгөөд тусдаа хогийн цэг байдаггүй. 4-26, 27-р байрны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг  “Амгалан оршихуйн ордон”, “Гэр бүлийн ордон” , “Молор эрдэнэ” зочид буудал, ерөнхий боловсролын 4-р сургууль, Onyx, Loft зэрэг аж ахуйн нэгж байгууллага нь хог хаягдлаа орон сууцны байрны ахуйн хог хаягдал хаях зориулалттай хогийн цэгт хаяж, Хот тохижуулах газар сард нэг удаагийн давтамжтайгаар ачдаг ажээ. Аж ахуйн нэгж байгууллагаас гарсан хоол, хүнс, архи согтууруулах ундааны шил лааз зэрэг хог хаягдал нь хогийн цэгт багтахгүй, амархан муудаж, эвгүй үнэр гаргах зэрэг нь 4-26, 27-р байрны иргэдэд хүндрэлтэй байдаг.   Мөн хоёрдогч түүхий эд цуглуулдаг, гэр оронгүй, тэнэмэл иргэд хог тараах, хогийн цэгт хоноглох зэрэг асуудал нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг талаарх саналаа багийн ажлын албанд уламжилж байжээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл болох 4-27-р байрны иргэн н.Баянмөнх хогийн цэгийг цоожтой болгох санал гаргасан бол иргэн н.Алтантуяа, н.Үүрийнтуяа нар хувийн аж ахуйн нэгж байгууллагууд тусдаа хогийн цэг байгуулж, орон сууцны байрны хогийн цэгт хог, хаягдлаа хаяхыг болиулах санал гаргалаа. Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн адил саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хог цэгийн зураг, байршил зэргийг тодорхой зааж өгөхийг төрийн байгууллагуудаас хүслээ.

Тус хэлэлцүүлгээс ААНБ, оршин суугчдын хогийн цэгийг салгах, тохирсон хогийн цэг байгуулах саналыг бичгээр Орхон аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 14 хоногийн өмнө, 10,373

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 21 хоногийн өмнө, 11,591

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 21 хоногийн өмнө, 12,198

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 28 хоногийн өмнө, 11,675

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 28 хоногийн өмнө, 11,188

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 28 хоногийн өмнө, 11,896

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа 28 хоногийн өмнө, 12,050

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 12,228

Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа 28 хоногийн өмнө, 10,173

Наурызийн баярыг тохиолдуулан 13 иргэнийг шагналаа 28 хоногийн өмнө, 12,242