Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 1 жилийн өмнө 77,857 10

ХХБ-наас луйвардсан 2 сая ам.доллар нь Монголд нас барсан хятад иргэнийх гэнэ

##Худалдаа хөгжлийн банк

2021-05-28 10:10 Б.Ариунболор 1 минут унших


Худалдаа хөгжлийн банкнаас хууран мэхлэх замаар бүлэглэн хоёр сая ам.доллар луйвардсан гурван этгээд баривчлагдсан тухай мэдээлэл өчигдөр мэдээллийн бүхий л сувгаар цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “баривчлагдсан гэдэг мэдээлэл худлаа” хэмээсэн юм. Түүнчлэн “гурав биш дөрвөн хүн байгаа. Тун удахгүй мэдээлэл гаргана” гэдгээ ч мөн өгүүлэв.

Б.Энхбаатар, Б.Баттулга, Б.Бямбадорж нар нь зөвхөн банк луйвардаагүй бөгөөд нэг биш хувь хүн, байгууллагыг итгэл төрүүлэх замаар луйварддаг муу аргад “мэргэшсэн” этгээдүүд аж.

Тэд иргэдийг залилахдаа Б.Бямбадоржийн нэр дээр байдаг “Алтан Бат Өрлөг” ХХК-ийг ч нэг бус удаа  ашигласан байх магадлалтай баримт бидэнд олдсон юм. 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат нэгэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээний нэр нь Тавин айлын орон сууцны барилга угсралтын ажил. Захиалагчаар “Алтайн орон сууц корпораци” ААТҮГ, гүйцэтгэгчээр “Алтан Бат Өрлөг” компани, захиалагчийн хяналт, гүйцэтгэгчээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарч Говь-Алтай аймагт байгуулсан гэрээнд тухайн үеийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат гарын үсгээ зурж, тамгаа даран баталгаажуулсан гэрээ юм.

Нийт гурван тэрбум дөрвөн зуун дөчин долоон сая, гурван зуун жаран мянга /3.447.365.000/-н төгрөгийн энэ бүтээн байгуулалт нь уг гэрээнд заагдсанаар бол 2021 оны зургадугаар сарын 30-ны дотор ашиглалтад орсон байх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймагт уг орон сууц ашиглалтад ороогүйгээр барахгүй, тус компанийн зүгээс орон сууц барих газраа ч олоогүй, алга болсон байх юм. Гэтэл ийм том гэрээ хийсэн төрийг төлөөлсөн албан тушаалтнууд гэрээний гүйцэтгэлийг хянадаггүйгээс цаасан дээрх баримтад итгэдэг хүмүүсийн тархийг угаасан нэгэн луйварчин адаг сүүлдээ арилжааны банкыг тэрбумаар нь луйвардахдаа тулсан байгааг юу гэх вэ.

Уг гэрээг барин “манай компани ийм ажил хийж байгаа” хэмээн бусдын тархийг угааж, хувь хүмүүст итгэл төрүүлэх зарчмаар их хэмжээний мөнгө луйвардаж гаршсан этгээд болох Бямбаагийн Бямбадорж нь хүрээгээ тэлж, луйвардах ажилдаа Батсайханы Энхбаатар, Базаргүрийн Баттулга, Энхтөрийн Золхүү нарыг татан оруулсан уу. Эсвэл угаасаа иргэдийг луйварддаг этгээдүүдийн дөрөө нийлж нэгдсэн үү, ямартаа ч хамгаалалт хамгийн сайн хэмээн иргэдийн итгэлийг олсон Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар луйвардсан нь эдүгээ олон нийтэд ил болоод буй.

Сэжигтэн этгээдүүдийг Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд гурав хонож байгаа бөгөөд уг хэргийг үйлдэхэд тусалсан этгээд 50 гаруй насны эмэгтэй гэдэг. Ямартай ч нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн өгүүлж буйгаар Б.Бямбадорж нар нь Монгол Улсад барилгын бизнес эрхлэхээр ирсэн Хятад түншээ нас барсаныг ашиглан түүний банкинд байршуулсан хоёр сая ам.долларыг өөрийн болгохоор уг хэргийг хийсэн гэнэ. Тэд хятад иргэний дансанд байгаа мөнгийг мэдэнгүүтээ хэрхэн өөрийн болгох аргыг судалсаар холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, мөн үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ өрөөлөөс гар хардаг, түүнийгээ “ёндоо” хэмээн авгайлдаг мэргэжлийн болон хувь хүний ёс зүйгүй этгээдүүдийг ашигласан байх магадлалтай гэнэ.

Дашрамд дурдахад, Б.Бямбадорж нь Говь-Алтай аймгийн Засаг даргын баталсан гэрээг харуулан 2021 оны нэгдүгээр сарын 14-нд иргэн У-гаас 50 сая төгрөг зээлсэн байдаг. Ингэхдээ, банкнаас зээл хөөцөлдөж байгаа, банкны хүн ёндоо нэхээд байна, 14 хоноод эргүүлж хүүтэй нь төлнө хэмээсэн байдаг. Харамсалтай нь түүний буцааж өгнө гэсэн хугацаа гурван сар болчихоод байхад зээлсэн мөнгөө өгөх бүү хэл байраа зараад алга болсон байсан гэнэ. Тиймээс луйвардуулсанаа мэдсэн зээлдэгч хайж явсаар олж очиход, “Азийн хөгжлийн банкнаас зээл бүтэхээр болсон, намбатай суугаад хүлээж бай” хэмээн дахин бултах гэж оролдож байсан талаар түүнд 50 сая төгрөгөө луйвардуулаад олж авсан иргэн У өгүүлсэн юм.

Эх сурвалж: Эрэн сурвалжлах, хууль эрх зүйн мэдээллийн төрөлжсөн сайт

 



Сэтгэгдэл бичих

66.181.179.241

Хариулах 1 жилийн өмнө

ХХБ чинь угаасаа Ёндон аваад сурсан гарууд Дарга цэрэггүй өөрсдөө оролцсон бх магдлалтай

66.181.179.95

Хариулах 1 жилийн өмнө

Буяндорж шиг юм болсон бнашд. Буяндорж чинь хөөрхий нэг Хятадын 2 сая долларыг замаас нь хулгайлаад тэр Хятад нь төрийн мөнгө үгүй хийсэн гэж шоронд орох цаашаа болж амьдралаа алдсан гэнэ лээ шүү. Гадны хөрөнгө оруулагч нарыг тогтворгүй төр нэг айлгана, цагаан цамцтай хулгайчууд нэг айлгана. ..

202.126.90.14

Хариулах 1 жилийн өмнө

Бна уу

178.238.165.230

Хариулах 1 жилийн өмнө

Нас барсан хүний хадгаламж үр хүүхдэд нь очдог уу, заавал гэрээслэл байх ёстой юу? Энэ гадаад хүнийх шууд улсын орлого болох ёстой юу, яах ёстой байсан бол?

202.126.89.120

Хариулах 1 жилийн өмнө

Банкныхан өөрсдөө энэ хэрэгт зааваол

66.181.190.129

Хариулах 1 жилийн өмнө

Юуг нь эрэн сурвалжилдаг юм бээ? Ундармаагаасаа эхлээд авчаач. Үхсэн хужаагийн 2сая доллар аваал биз. Юун сүртэй юм

66.181.161.17

1 жилийн өмнө

Tiinshde luiwarchin Undarmaagasa ehleed mongoo aw

66.181.161.83

Хариулах 1 жилийн өмнө

Bankuud nas barsn hariltsagchiin dansandah mungiig yadag we

49.98.134.91

Хариулах 1 жилийн өмнө

Yamar baliar zaluuchuud we end setgegdel bichij bga uhamsarin doroitoltoi humuusigee. Mongo bairahuulsaniig medne geher huwiin medelel zadruulj medeelsen alsan baihiig ch uguisgehguil yum baina.

203.91.115.56

Хариулах 1 жилийн өмнө

Энэ ААТҮГ болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг ямар аудит шалгасан бол гэрээний хэрэгжилтийг үзсэн байх ёстой доо.


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Т.Ням-Очир: МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэх ангийг нээнэ 2 сарын өмнө, 11,341

БНСУ-д 16,301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна 2 сарын өмнө, 12,269

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртэв 2 сарын өмнө, 12,262

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 5 сарын өмнө, 12,104

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 5 сарын өмнө, 12,179

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 5 сарын өмнө, 11,220

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 5 сарын өмнө, 12,168

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 6 сарын өмнө, 12,238

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 6 сарын өмнө, 11,110

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 7 сарын өмнө, 11,724