Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрүүл мэнд 3 жилийн өмнө 38,166 0

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД АВСТРАЛИ УЛСЫН ТЭТГЭЛГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

#хөгжлийн бэрхшээлтэй иргэд #тэтгэлэг #австрали

2018-02-06 08:06 ETCITY.mn 1 минут унших


Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Жон Лангтри тэргүүтэй албаны хүмүүс саяхан манай аймагт ирж ажиллаад буцсан. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагуудтай уулзалт хийх үеэр “Орхон аймгийн Засаг захиргаанаас хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд эмч, багш нараас Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой” байгаагаа илэрхийлсэн юм. Австрали улс нь уул уурхайн технологи өндөр хөгжсөн бөгөөд инженерүүдийг ч мөн мэргэжил дээшлүүлэх боломжтой талаар энэ үеэр яригдсан. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа ажил хэрэг болох шатандаа орж Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар”-аасманай аймагт ирж өнөөдөр мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа. 
     Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны  хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 орчим Монгол иргэн Австрали улсад суралцан төгсч, улмаар Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байна.
     Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар” голчлон зохион байгуулдаг.
     Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд  Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.
     Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгодог байна. Тэтгэлэгт нь сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийз, байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд болон сард хоёр удаа олгодог амьжиргааны зардал, баримжаа олгох сургалтын зардал  буюу Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт, эрүүл мэндийн даатгал зэрэг зардлуудыг хөтөлбөрөөс олгодог. 
    Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд хамт явах асран хамгаалагчийнх нь зардлыг ч мөн шийдвэрлэдгээрээ давуу талтай. Австрали улсад явж суралцагсдын 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эрэгтэйчүүдийг хөтөлбөрт хамруулан сургах сонирхол бас байдаг байна. 
    Австралийн Засгийн газрын тэтгэлэгт сургалтын талаарх шаардлагатай мэдээллийг Австрали улсын элчин сайдын яам болон “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар”-ын http://australiaawardsmongolia.org/index.php/mn/ цахим хуудас, Орхон аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албанаас авч болно.  Өргөдөл хүлээн авах хугацаа 4 дүгээр сарын 1-нд дуусах юм.  


Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,880

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210