Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 28 хоногийн өмнө 12,228 0

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2021-09-30 04:34 ETCITY.mn 1 минут унших


Аймгийн ИТХ-ын ажлын алба, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооноос Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар, Аймгийн ИТХ-ын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэд, төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Үүний дагуу Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой орон нутгийн иргэдийн саналыг авахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төслийн хүрээнд Орхон аймгийн нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчныг дордуулсан байгааг онцолж байлаа. Тодруулбал, Орхон аймаг улсын зэрэглэлтэй хот болсноор  газар нутгийн хэмжээ нэмэгдэхгүй, төсөв санхүүгийн үйлчлэл тодорхойгүй, өмч эзэмшигчийн эрх үүрэг тодорхой бус байгааг хэлж байна.

Мөн хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн уялдаа холбоо байхгүй, иргэдийн төрд төлөөлөх төлөөлөгчийг сонгох зарчмыг баримтлаагүй, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчныг дордуулж, эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
Мөн хэлэлцүүлгийн үер найруулгын шинж чанартай, зарим зүйл заалтыг нарийн тодорхой болгосон зохицуулалт оруулах шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төслийг дахин хэлэлцэж, АИТХ-ын хуралдаанаар оруулж, гарсан шийдвэр, саналыг тогтоол болгон баталгаажуулж, хууль боловсруулах буй ажлын хэсэгт хүргүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ. Мөн энэ хуулийн төсөл дээр Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд бүлэг байгуулж, Орхон аймаг, эрдэнэт хотын иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байлаа. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 14 хоногийн өмнө, 10,373

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 21 хоногийн өмнө, 11,589

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 21 хоногийн өмнө, 12,198

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 28 хоногийн өмнө, 11,673

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 28 хоногийн өмнө, 11,188

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 10,445

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 28 хоногийн өмнө, 11,894

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа 28 хоногийн өмнө, 12,049

Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа 28 хоногийн өмнө, 10,170

Наурызийн баярыг тохиолдуулан 13 иргэнийг шагналаа 28 хоногийн өмнө, 12,242