Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 14 хоногийн өмнө 10,375 0

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

##СОЁЛ ТҮГЭЭЕ САРЫН АЯН

2021-10-11 07:28 Б.Ариунболор 1 минут унших


Орхон аймгийн иргэд, хүүхэд залуусыг нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, эерэг харилцаа хандлага бүхий ухамсарт зан үйл, соёлд суралцуулж, төрийн байгууллага, хувийн хэвшил болоод аж ахуйн нэгж байгууллагуудын байгууллагын соёлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Соёлыг түгээе” аян өнөөдөр нээлтээ хийлээ.

     Орхон аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу, аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй уг аян нь “Хотын соёл- Хамтын соёл” уриан дор 10-р сарын 11-ээс 11-р сарын 11-ний хооронд нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

     “Соёлыг түгээе” аяныг нээж аймгийн Засаг дарга С.Батжаргал үг хэлсэн бөгөөд нийтийн соёлыг дээшлүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой уг аяны үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцохыг нийт иргэддээ уриаллаа.

     Аяны хүрээнд “Хотын соёлыг түгээе” зохиомжит гэрэл зургийн уралдаан, “Эрдэнэтийн хүмүүс” гэрэл зургийн үзэсгэлэн, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, соёл урлагийн байгууллагын ажилтнуудад зориулсан соёлын төрөл бүрийн сургалтууд, хүүхэд залууст чиглэсэн төрөл бүрийн лекц, өдөрлөг зэрэг нийгмийн бүхий л салбарт чиглэсэн 30 гаруй арга хэмжээг зохион байгуулна.

     Аяны эхлэл болж өнөөдөр номын соёлыг түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номын соёлт ертөнц” ТББ болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран Номын баярын арга хэмжээ Амарын талбайд болж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх номын баярт шинээр хэвлэгдэн гарч буй номын нээлтүүд, зохиогчийн гарын үсэгтэй болон хямдралтай номын худалдаа, Орхон, Булган, Дархан, Сэлэнгэ аймгуудын зохиолчдын уулзалт зөвлөгөөн болно.

    Номын баярын үйл ажиллагаанд Улаанбаатар хот болон бусад орон нутгаас 60 гаруй уран бүтээлч хэвлэн нийтлэгч, ном сонирхогчид оролцож байгаа бөгөөд Орхон аймгийн зохиолч, уран бүтээлчидтэй нийлээд нийт 80 гаруй уран бүтээлч бүтээлээ дэлгэн тавьжээ.

Мэдээллийн төв



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 21 хоногийн өмнө, 11,591

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 21 хоногийн өмнө, 12,198

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 28 хоногийн өмнө, 11,675

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 28 хоногийн өмнө, 11,188

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 10,447

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 28 хоногийн өмнө, 11,896

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа 28 хоногийн өмнө, 12,050

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 12,228

Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа 28 хоногийн өмнө, 10,173

Наурызийн баярыг тохиолдуулан 13 иргэнийг шагналаа 28 хоногийн өмнө, 12,242