Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 4 сарын өмнө 10,917 0

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА.

##Санал хүсэлт хүлээн авах журам

2022-02-14 07:06 Б.Ариунболор 1 минут унших


Санал хүсэлт хүлээн авах журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1.    Энэхүү журам нь “MBS” телевизийн гаралт, техникийн нөхцөл байдал хөтөлбөрийн агуулга зэрэгт нөлөөлөх эрсдэлийг эрт илрүүлэн, засч залруулах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх, үзэгчдэд хүртээмжтэй контент үйлдвэрлэх телевизийн ажилтнуудын ёс зүй, харьцаа, хандлагыг одоогийн байгаа түвшнээс сайжруулахад оршино.
  2.  Үйлчлүүлэгч, телевизийн үйлчилгээ үзүүлэгч хоёрын хооронд үүсэх харилцаа хууль, дүрэм, журмын хүрээнд зохицуулна.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

2.1   “MBS” Телевизийн ажилтан ажиллагсад

ГУРАВ. САНАЛ ХҮСЭЛТИЙН ХАЙРЦАГ АЖИЛЛУУЛАХ

3.1    Сэтгэл ханамжийн судалгааг асуумж, хайрцаг, цахим хуудас, 70354800 нээлттэй утас, ярилцлагаар хүлээн авна.

3.2  Санал хүсэлтийн хайрцгийг сар бүрийн Баасан гаригт нээж танилцана.

3.3   Хэрэв холбогдох утас үлдээсэн санал хүсэлтийн хариуг үйлчлүүлэгчид эргэн мэдээлнэ.

ДӨРӨВ. САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ УТАС АЖИЛЛУУЛАХ

4.1   Санал, хүсэлт, гомдол хүлээн авах утсыг тус өдрийн Редактор хариуцаж хүлээн авна.

4.2    Утсаар болон биечлэн хүлээж авсан саналаа тухайн саналыг хүлээн авсан ажилтан хариуцаж барагдуулна.

4.3    Утсыг ажлын өдрүүдэд 08.00-16.30 цагийн хооронд нээн ажиллуулна.

4.4    Утсаар ярих соёл:

4.4.1 Гаднаас дуудлага орж ирэх үед хонхыг 2-с илүү дуудуулахгүйгээр авч нөхөрсгөөр “MBS” телевизийн утсанд холбогдлоо. Танд юугаар туслах вэ гээд шаардлагатай бол өөрийн нэр албан тушаалыг хэлнэ. Хэрэв утас 2-с дээш дуугарсан бол хүлээлгэсэнд уучлаарай гэж эелдгээр залгаж хэлнэ.

4.4.2  Гаднаас дуудсан харилцагчтай эелдгээр мэндэлнэ.

4.4.3   Гаднын дуудлагаар ярих хугацаанд өөрийг нь сонсож байгааг мэдрүүлэн, харилцагчид аль болохоор ойлгомжтой байдлаар тод чанга биш өнгөөр, хурдан биш ярина.

4.4.4   Танд яаж туслах вэ?, Ойлголоо, Уучлаарай, Одоохон шалгаад танд хариу хэлье. Та утсаа өгнө үү, Баярлалаа, Баяртай г.м үгнүүдийн тохирохыг сонгон хэрэглэнэ. Нэрээ хэлсэн тохиолдолд аль болохоор нэрийг нь хэрэглэн ярина.  Зөвлөгөө өгөх тохиолдолд хүссэн, гуйсан, талархсан/тэгнэ үү, ингэнэ үү, баярлалаа г.м/ үг хэллэг хэрэглэнэ.

4.4.5   Утсаар ярихдаа уурласан, төвөгшөөсөн, цааргалсан мэт дуугарах, бохь зажлах, хурдан ярих, ёжилсон, доромжилсон үгээр ярих эсхүл утас аваад За гэж эхлэн хэлэх, үйлчлүүлэгчээс илүү ярих, хэнтэй ярьж байгаагаа мартах, түрүүлж утсаа салгахыг хориглоно.

4.4.6   Гомдол гаргасан тохиолдолд үйлчлүүлэгчийн нэр, хаяг, эргэн холбоо барих утасны дугаарыг лавлан асууна.

ТАВ. ФЭЙСБҮҮК ХУУДСААР САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

5.1    MBSHDTV ERDENET хаягаар холбогдон, сэтгэл ханамж хүлээн авах хэсгийн асуумжийн дагуу авна.

5.2  FB хаягийг лавлагаа үйлчилгээний ажилтан өдөр бүр шалган, үйлчлүүлэгчээс ирсэн мэдээллийг бүртгэн авна.

ЗУРГАА.  БИЕЧЛЭН УУЛЗАХ

6.1 Биечлэн ирсэн иргэдийг тухайн өдрийн гаргагч редактор ажлын цагаар, албан албан өрөөндөө хүлээн авч уулзах ба шаардлагатай тохиолдолд удирдлагуудад уламжлан уулзуулна.

ДОЛОО.  ШИЙДВЭРЛЭЛТ

7.1   Ирсэн санал хүсэлтэд дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээ авахуулах асуудлыг тухайн өдрийн гаргагч редактор холбогдох албан тушаалтанд тавьж, шийдвэрлүүлнэ.

7.2   Санал, хүсэлт, гомдлыг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор иргэнд эргэн мэдээллэнэ.

7.3 Нууцлахыг хүссэн санал хүсэлтийн нууцыг хадгалж, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэн ажиллана.               

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 3 сарын өмнө, 11,878

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 3 сарын өмнө, 11,956

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 4 сарын өмнө, 10,993

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 4 сарын өмнө, 11,938

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 4 сарын өмнө, 12,042

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 5 сарын өмнө, 11,507

"ЭРДЭНЭТ ХОТ -45" ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 6 сарын өмнө, 11,503

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө 7 сарын өмнө, 10,993

"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа 7 сарын өмнө, 12,648

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 8 сарын өмнө, 10,954