Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрүүл мэнд 1 сарын өмнө 12,479 0

М.МӨНХЖАРГАЛ: "АРБИДОЛ" ЭМИЙГ ЖИРЭМСЭН БОЛОН ЗУРГААГААС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮД ХЭРЭГЛЭХ ХОРИОТОЙ

2021-06-18 06:06 Б.Ариунболор 1 минут унших


Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 2000 давж байгаа энэ өдрүүдэд хөнгөн хэлбэрийн оноштой, шинж тэмдэг багатай иргэд гэрээр тусгаарлагдан өрхийн эмч нарын хяналтад эмчлүүлж байна. Өвчтөн бүрийн биеийн онцлог, архаг суурь өвчтэй эсэхээс хамааран эмчилгээ үйлчилгээ, хэрэглэх эм бэлдмэл олон төрөл байгааг ЭМЯ-ны зүгээс хэлж буй. Гэтэл иргэд дур мэдэн эм бэлдмэл, витамин зэргийг эмчийн жоргүйгээр эмийн сангаас авах тохиолдол олон байна. Үүнтэй холбогдуулан иргэд өвчний үед хэрэглэж болох, үл болох эм бэлдмэл болоод ӨЭМТ-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны "Конвер" ӨЭМТ-ийн дарга, АШУ-ны магистер, Клиникийн Профессор, Их эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Халдварын тохиолдол ихэсч байгаа учир эмнэлгийн ачаалал их байх шиг байна. Танай өрхийн эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 7000 орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлгүүд халдвар авсан хөнгөн болон шинж тэмдэг багатай иргэдийг гэрийн эмчилгээнд хянаж байгаа. Харин өнгөрсөн долоо хоногоос батлагдсан тохиолдлуудын тоо эрс нэмэгдэж байна. Энэ хэрээр ачаалал ихэссэн. Өнөөдрийн байдлаар зөвхөн манай хороонд батлагдсан 70-80 тохиолдол, ойрын хавьтлын 160 гаруй иргэн хянан, эмчлэгдэж байна. Хэдийгээр хоёр эмч, хоёр сувилагч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ч нэг эмч маань дангаараа ойрын хавьтлуудаа хариуцаад нөгөө нь гэрийн хяналтад байгаа хүмүүсээ хариуцаж байгаа. Ойрын хавьтлын тоо ихсэхийн хэрээр хоёр эмчийн маань ачаалал ихэсч хоёулаа барахаа байгаад одоо гурвуулаа болсон.

-ХАЛДВАРТ ӨРТӨЖ БАЙГАА ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ БАЙНА-

-Танай хороонд бүртгэгдэж байгаа халдварын тухайд ихэвчлэн аль насны иргэд халдварт их өртөж байна вэ?

-Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлуудыг харахад 20-35 насны залуус халдварт их өртөж байна. Нэг хүн халдвар авахад ард нь гэр бүлийн гишүүд, бага насны хүүхдүүд халдварт өртөж, мөн өндөр настай иргэд нь хүндэрч эмнэлэгт хэвтэж байна. Халдварт өртөж байгаа иргэдээс асуумж авч, үнэлгээ хийхэд 80 орчим хувь нь вакциндаа хамрагдаагүй, хамрагдсан ч давтан тунгаа аваад 14 ч хоноогүй хүүхдүүд байна. Гэхдээ бүрэн тунгаа авсан ч халдварт өртсөн цөөнгүй тохиолдол байна. Эдгээр хүмүүс харьцангуй хөнгөн өвчлөөд хурдан эдгэж байна.

-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд ямар эмчилгээ үйлчилгээ авч байгаа вэ?

-Хөнгөн болон шинж тэмдэг багатай хүмүүс өрхийн эрүүл мэндийн төвөөр хянаж эмчилж байгаа. Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын гаргасан гэрийн эмчилгээ, хяналтын тухай заавар удирдамж, тушаалыг баримталж байна. Хөнгөн хэлбэрийн, шинж тэмдэггүй иргэд гэрээр эмчүүлэхдээ 14 хоног эмчийн хяналтад байна. Шаардлагатай тохиолдолд очиж үзээд өдөр бүр утас, viber зэргээр дүрсээ харан хоорондоо харьцана. Хүн бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийдэг. Шаардлагатай хүмүүстээ пульсоксиметр буюу захын цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг хянах төхөөрөмжөөр хянаад эрсдэлийн асуумжаараа тухайн хүний үнэлгээг гаргадаг. Эмчилгээ ч мөн адил зааврын дагуу дархлаа сайжруулах эмчилгээ хийж байна. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ батлагдсан стандарт эмчилгээг хүн бүрт яг адил хийдэггүй. Тухайн хүний онцлог, суурь өвчин, эрүүл мэндийн боловсрол зэргийг харгалзан үзэж, өрхийн эмч хүн хүнд тохирсон уян хатан зөвлөмжүүдийг өгдөг.

-АРБИДОЛ ЭМИЙГ НЯРАЙ ХҮҮХДЭДЭЭ ӨГСӨН ТОХИОЛДОЛ БИЙ-

-Зарим иргэд дур мэдэн эмийн сангаас ковидын эсрэг гэх эм, бэлдмэл, витамин авч хэрэглэж байгаа тал ажиглагдаж байна. Мэргэжлийн эмчийн зүгээс энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон улсын болон манай эмчилгээний удирдамжид ковидын батлагдсан тохиолдлуудад "Арбидол" эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг хэрэглэх заалт, эсрэг заалт бий. Жирэмсэн хүмүүс болон зургаагаас доош насны хүүхдүүд хэрэглэх хориотой. Гэтэл зарим хүн энд тэндээс сураг сонсоод л энэ эмийг авч хэрэглээд байна. Бүр нярай хүүхдэдээ өгсөн тохиолдол ч байна. Жирэмсэн хүмүүс хэрэглэсэн тохиолдол ч байна. Ер нь манай Монголчууд эм л бол эм гэж ойлгодог. Эм болгон тус тусдаа хэрэглэх болон эсрэг заалттай. Илрэх гаж нөлөөтэй байдаг. Иймээс заавал эмчийн заавраар хэрэглээрэй гээд байдаг нь учиртай. Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор хүмүүстэйгээ ярьж ч амжихгүй байна. Өрхийн эмч нарт амралт, хагас бүтэнсайн гэж байхаа больсон. Өдөржин ажил дээрээ өвчтөнүүддээ зөвлөгөө өгөөд утсаар ярина. Гэртээ очоод ч байнгын нөгөө хэдэн хүмүүстэйгээ ярьж байна.

-Урьдчилан сэргийлэх зорилгоор Витамин C, D хэрэглэх талаар?

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол ерөөсөө л вакцин. Хоёрдугаарт, витаминаар дархлаагаа дэмжиж болно. Энэ вирусийн нэг онцлог нь эсийн дотор ороод өөрөө задарч үржээд хүнд өвчлөл үүсгэдэг. Витамин C тэр эсийн хананы бат бөх чанарыг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл, вирус нэвтэрч орох боломжийг л хааж өгөх үүрэгтэй.

-ЮУН ТҮРҮҮНД ТАЙВАН БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Халдвар авсан хүмүүс юуг анхаарах шаардлагатай вэ?

-Халдвар авсан хүмүүстээ би хэд хэдэн зүйлийг онцгойлон захимаар байдаг. Нэгдүгээрт, хүмүүс шинжилгээний хариугаа хараад маш их айж цочирдож байна. Үүнийгээ дагаад стрессд ороод ойр тойрныхоо хүмүүс болон эмч ажилчид руу дайрч байна. Зөвлөгөө сонсохгүй хашгирч орилох тохиолдол байдаг. Иймээс юун түрүүнд тайван байх хэрэгтэй. Тухайн хүн мэдээж өөртөө эргэлзээд, ямар нэгэн шинж тэмдэг илрээд шинжилгээ өгсөн байгаа шүү дээ. Тиймээс сэтгэлзүйн хувьд бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эмч холбогдоод тухайн хүнээс тандалтын болоод эмнэлзүйн асуумж асуухад үнэн зөв өгөхгүй байх, төөрөгдүүлэх, хаягаа буруу өгөх, батлагдсан мөртлөө гадуур дотуур явах тохиолдол маш их байна. Хүмүүс өөрсдөө хариуцлагагүй байх зүйл ажиглагдаж байна. Үүнийг нь хэлэхээр энэ нь тэдний буруу бус, эрүүл мэндийн салбарынхан, өрхийн эмч нар муу ажиллаж байгаа учраас бид өвчин тусаад байна гэсэн хандлагатай байна. Иргэд маань эдгээр зүйлсийг анхаарч чадвал ӨЭМТ-ийн эмч, ажилчид бидний ажилд маш том тус болох болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Ярилцсан: Б.Амарбаясгалан



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,625

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,556

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,882

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,808

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,172

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,213