Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Хөндөх сэдэв 2 жилийн өмнө 11,754 0

МОДНЫ ЗАХУУДЫГ БИТҮҮМЖИЛЛЭЭ

2020-12-14 16:35 ETCITY.mn 1 минут унших


Түлшний модны үнийг нэмж иргэдэд чирэгдэл учруулж байна гэсэн гомдлын дагуу Баян-Өндөр сумын ЗДТГ, МХГ, ШӨХТГ, БОАЖГ, “Экологийн цагдаа”, Цагдаагийн газрын хамтарсан баг “Буянтхангай”, “Бугат” модны захад шалгалт хийж битүүмжиллээ. 

        Дээрх модны захууд нь анх гэрээ хийхдээ нэг машин /портер/ модыг 250.000-260.000 төгрөгөөр худалдах байсан ч өнөөдрийн байдлаар 480.000-500.000 төгрөгөөр зарж байжээ. 

        Мөн “Буянтхангай” модны зах нь Булган аймгаас нийлүүлж буй мод /нэг машин мод/ -ыг хувааж гурван машин болгож иргэдэд худалдсан асуудал гарсан байна.

      Иймд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн, түлээний захын стандарт шаардлага хангаагүй, эрэлт ихтэй үеийг далимдуулж иргэдийг хохироосон зэрэг олон зөрчил гаргасан тул дээрх байгууллагуудад  шалгалт хийж үйл ажиллагааг нь түр зогсоожээ. 

        Хүйтний эрч чангарч, хөл хорио тогтоосон энэ үед иргэдэд түлшний модны хэрэгцээ нэн их байгаа. Иймд Баян-Өндөр сумын ЗДТГ, Шуурхай штабаас яаралтай арга хэмжээ авч байна.

      Ташрамд дурдахад, түлээний мод, нүүрсийг нийт 18 аж ахуйн нэгжийн 56 автомашин, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр өрх, гэрүүдэд түгээлтээр хүргэж байна. Нийт 115 иргэнээс захиалга ирж 62 м.шоо түлээний мод, 105 тонн нүүрсийг түгээгээд байна. Түгээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаас  хяналт тавьж байна. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Т.Ням-Очир: МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэх ангийг нээнэ 2 сарын өмнө, 11,341

БНСУ-д 16,301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна 2 сарын өмнө, 12,269

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртэв 2 сарын өмнө, 12,262

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 5 сарын өмнө, 12,104

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 5 сарын өмнө, 12,179

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 5 сарын өмнө, 11,220

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 5 сарын өмнө, 12,168

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 6 сарын өмнө, 12,238

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 6 сарын өмнө, 11,110

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 7 сарын өмнө, 11,724