Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 14 хоногийн өмнө 11,606 0

МОНГОЛ УЛСААС ЭНЭТХЭГ УЛСАД НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

##МУ-ын засгийн газар

2021-04-30 10:18 Б.Ариунболор 1 минут унших


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гарагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзахдаа гардуулан өгсөн билээ.

Дэлхийн улс орнууд Энэтхэг Улстай энэ хэцүү цаг үед эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна.

Энэтхэг Улс манай Оюун санааны хөрш бөгөөд нэн чухал Стратегийн түнш билээ. Хоёр орны харилцааны түүхэнд Монгол, Энэтхэг хоёр улс бие биеэ ямагт дэмжиж харилцан тусалж ирсэн. Манай улс тус улстай тогтоосон харилцааг 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлж байна.

Монгол Улсад анхны 150 мянган тун цар тахлын эсрэг вакциныг Энэтхэг Улсын Засгийн газар 2 дугаар сард буцалтгүй тусламжаар олгосон. Мөн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаагийн сацуу нүүрс экспортлох яриа хэлэлцээ явагдаж байна. Түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд өргөн хүрээнд бид хамтран ажиллаж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Репо арилжаагаар банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо 28 минутын өмнө, 10,292

ГХЯ: Израйльд манай улсын 50 гаруй иргэн байдагийн дийлэнх нь эмэгтэйчүүд 47 минутын өмнө, 11,207

"Энэтхэгт үүссэн Covid-19 өвчин үүсгэгч вирусийн шинэ хувилбар олон улсад вакцин тариулаагүй хүмүүсийн дунд түймэр мэт хурдан тарах аюултай". 2 цагийн өмнө, 11,047

АН-ЫН ТАМГАНЫ МАРГААНТАЙ ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭР С.ЭРДЭНИЙН ТАЛД ГАРЛАА 3 цагийн өмнө, 11,911

ХАЧИГ ТЭНГЭРЭЭС УНАДАГ УУ 4 цагийн өмнө, 10,499

ХҮҮХДИЙН ХАЛДВАР 150-Д ХҮРЧ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 26.3 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА. 5 цагийн өмнө, 11,728

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах ЖУРАМ 7 цагийн өмнө, 10,350

ЭМЯ: 533 хүнээс халдвар илэрч, 7 хүн нас баржээ 7 цагийн өмнө, 10,528

Тамхинаас шалтгаалсан өвчний улмаас жил бүр 8 САЯ ХҮН НАС БАРДАГ 8 цагийн өмнө, 12,362

МУ-ын Ерөнхий сайд Орхон аймагт өнөөдөр ажиллаж дараах ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА 3 хоногийн өмнө, 12,091