Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Спорт 3 сарын өмнө 12,305 0

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртэв

2022-06-28 06:52 ETCITY.mn 1 минут унших


Парис 2024 зуны олимпын оноо олгох оны эхний тэмцээн Улаанбаатар их дуулга Мөсөн өргөөд гурван өдрийн турш боллоо.

Тэмцээнд 30 орны 255 тамирчин оролцсоноос Олон Улсын жүдо бөхийн холбооны (IJF) нэр дээр оролцсон Оросын шигшээ баг 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

Японы шигшээ баг 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай удаалсан бол талбайн эзэн Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт оров.

Нийт 13 өөр улсын тамирчин медаль хүртэж 20 өөр улсын тамирчид шагналт байрт шалгарсан. Харин Их Британи, Итали, Ямайк, Пакистан, Катар, Словак, Тажикистаны бөхчүүд шагналт байр эзэлсэнгүй.

Монголын шигшээ багаас нийт 14 жинд 55 бөх зодоглосноос 11 нь медаль хүртэж 8 нь шагналт байрт шалгарсан. Өөрөөр хэлбэл их дуулгад зодоглосон монголын таван бөх тутмын нэг нь медаль хүртэж, гурван бөх тутмын нэг нь шагналт байр эзэлжээ.

Алтан медаль;

  • Б.Эрхэмбаяр. Эрэгтэй -66 кг. 26 настай
  • Л.Энхрийлэн. Эмэгтэй -57 кг. 23 настай

Мөнгөн медаль;

  • Г.Наранцэцэг. Эмэгтэй -48 кг. 27 настай
  • Г.Сод-Эрдэнэ. Эрэгтэй -66 кг. 24 настай
  • Ц.Цогтбаатар. Эрэгтэй -73 кг. 26 настай
  • А.Адъяасүрэн. Эмэгтэй +78 кг. 22 настай

Хүрэл медаль;

  • Э.Сумъяабазар. Эрэгтэй -60 кг. 22 настай
  • Ё.Басхүү. Эрэгтэй -66 кг. 28 настай
  • Б.Хорлоодой. Эмэгтэй -52 кг. 24 настай
  • М.Ичинхорлоо. Эмэгтэй -57 кг. 24 настай
  • О.Хүслэн. Эмэгтэй -78 кг.

Шагналт тавдугаар байр;

  • Э.Ариунболд. Эрэгтэй -60 кг. 26 настай
  • Л.Анхзаяа. Эрэгтэй -73 кг. 22 настай
  • Б.Эрдэнэт-Од. Эмэгтэй -78 кг. 22 настай
  • Д.Номинзул. Эмэгтэй +78 кг. 22 настай

Шагналт долоодугаар байр;

  • Б.Нармандах. Эрэгтэй -66 кг. 22 настай
  • Ц.Энхчимэг. Эмэгтэй -70 кг. 21 настай
  • Б.Гончигсүрэн. Эрэгтэй -100 кг. 22 настай
  • Б.Ням-Эрдэнэ. Эмэгтэй -78 кг.


Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Өмнөговь аймаг "Хүүхдээ сонсох өдөр" -ийг тогтмолжууллаа 14 хоногийн өмнө, 10,564

Өмнөговь аймагт "Уусан үедээ бүү жолоод" нэгдсэн арга хэмжээ боллоо 14 хоногийн өмнө, 11,394

Өмнөговь аймагт инноваци, технологийн төв байгуулагдлаа 14 хоногийн өмнө, 11,862

Цахим Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд "Inspire - 2021" арга хэмжээ эхэллээ 14 хоногийн өмнө, 11,202

Өмнөговь аймагт "Англи хэлний чадварлаг багш" төсөл хэрэгжлээ 14 хоногийн өмнө, 11,216

МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Говьд мод ургуулах хамгийн амархан 14 хоногийн өмнө, 12,057

Зэвсэгт хүчний 148-р ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна 14 хоногийн өмнө, 12,027

"Говийн гайхамшиг 6" уулзалт Өмнөговь аймагт болж байна 14 хоногийн өмнө, 11,744

Өмнөговь аймаг "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрийн хүрээнд 192 иргэнд дэмжлэг үзүүллээ 14 хоногийн өмнө, 11,877

Өнгөрсөн онд 26 иргэн, 6 ААН-д сум хөгжүүлэх сангаас зээл олгожээ 21 хоногийн өмнө, 10,578