Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Дэлхийн Монгол 11 сарын өмнө 15,237 3

"Muko" брэндийг үндэслэгч А.Мөнхдалай: Хоолоор залуужиж, эрүүлжиж, жингээ хасч болно

2020-08-25 11:58 ETCITY.mn 1 минут унших


Дэлхий нийтэд эх орноо сурталчилж яваа салбар салбарын залуучуудыг онцолдог "Дэлхийн Монгол" буландаа ХБНГУ-ын "Шилдэг тогооч, Restaurateur холбоо"-ны гишүүн Германы ахлах тогооч клубийн гишүүн, "Муко" брэндийг үндэслэгч А.Мөнхдалайг урьж онлайн ярилцлага хийлээ. Тэрбээр "Веган" номныхоо нээлтийг энэ 9-р сард Монголдоо хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Хоолоор эрүүлжихүйн нууцыг  таниулж, Монгол хүний оюуны чадамжийг үнэлүүлж яваа 29 настай залуугийн сонирхолтой ярилцлагыг танд хүргэе

Etcity,mn: Таны бичсэн "Веган" ном Герман хэл дээр бичигдээд аль хэдийн 20 гаруй мянган уншигчидад хүрснийхээ дараа Монголчуудын гар дээр ирэх гэж байна. Энэ номтой холбоотой маш сонирхолтой түүх сонслоо. Тэгээд энэ түүхээр яриагаа эхлэе гэж бодлоо?

А.Мөнхдалай:  Тиймээ, Ер нь амьдралд сонин сонин зүйлүүд их байх юм. Аливаа учирч байгаа зүйл дандаа утга учиртай ирж, хүмүүсийн хооронд харилцаа үүсч байдаг гэдгийг  одоо л ойлгож эхэлж байна. Би багаасаа л хоол хийдэг байсан. Тэгтэл тэрийгээ өөрөө мэдэхгүй тойроод л өөр юм оролдоод л яваад байсан байгаа юм. Гэхдээ энэ түүх учиртай, би тогоочоороо ажиллаж байсан, тэгсэн ч ажиллаж байх хугацаандаа надад ямар нэгэн өөр мэдрэмж төрөөд байсан. Чухам яг ямар мэдрэмж гэдгээ би нэг л мэдэхгүй байгаад байсан. Тэгтэл миний энэ номонд бичсэн түүх эхлэснээр буюу аавдаа элэгээ өгөх болсноор би яг тэр мэдрэмжээ олж авсан, тэгээд л “MUKO“ шинээр төрсөн юм даа. Нэг үгээр хэлвэл амьдралаас минь урган гарсан брэнд гэсэн үг л дээ.

Etcity,mn: Таны бүтээл дэлхийн ахлах тогоочдын нийгэмлэгээс "Алтан медаль" авчээ. Монгол хүн учраас маш их бахархаж байна. Таны бичсэн номноос хүн амьдралдаа хэрэгтэй чухам юуг олж сурах вэ? Номны агуулгыг уншигчидад товч танилцуулж болох уу?

А.Мөнхдалай:  Тэгэхээр миний энэ ном бол маш энгийн ойлгомжтой. Эрүүл хооллолт, тодруулбал “Веган хооллолт“. Хүн эрүүл хооллосноороо мэдээж урт удаан наслахын нэг баталгаа болно. Урт насалснаараа, хүн бүр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн  үүрэг хариуцлага нь уртсана л гэсэн үг шүү дээ. Эцэст нь байгальд ээлтэй байж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж амьдарснаар бас л хүний урт наслах, эрүүл амьдралын гол үндэс болно шүү дээ. Энэ номын агуулга хоолоор тэр дундаа ногоон хүнс хоолоор хэрхэн эрүүлжиж, залуужих ухаалаг хэрэглээг хүмүүст зааж өгөх юм.

Etcity.mn: Ярилцлагын эхэнд аавынхаа элэгний донор болсон  гэж дурьдагдлаа. Судалгаанаас харахад монгол 6 хүн тутмын 1 нь элэгний хатуурал, хавдар, хорт хавдар гээд элэгний өвчлөлтэй байна гэсэн статистик тоо мэдээ байна. Тэгэхээр хоолоор яаж эрүүлжих юм бэ? Тухайлбал элэг өвчлөхөөс яаж сэргийлэх вэ?

А.Мөнхдалай: Та маш зөв асуулт тавьлаа. Би бас боддог юм. Яагаад өвдсөн хойно нь яаж эдгээх вэ гэж арга хайж гүйдэг юм бэ?  Тэгвэл хүн  би яаж өөрийгөө хамгаалах вэ л гэдэгт сурах хэрэгтэй. Тэгэхээр би энэ номондоо энэ талыг барьж бичсэн байгаа. Энийг тайлбарлаад ярьвал номоо бүхлээр нь ярих хэрэг гарах байх. Гэхдээ би уншигчиддаа сонирхолтой байх болов уу гэж бодоод, өөртөө тохиолдсон түүхээсээ товчхон яръя. Аав маань яаралтай мэс засалд орох болчихоод  аавынхаа элэгний донор больё гэж шийдэх үедээ би 102 кг жинтэй байсан.  Элэгний анхан шатны өвчлөл гэж нэрлэгдэх элэгний өөхлөлттэй байснаа мэдсэн юм. Тэр даруйдаа “Веган“ хоолны зарчимд орж үүний хажуугаар спортоор хичээллэхэд л 2 сарын дотор бүрэн эдгэрч чадсан. Одоо энэ зарчимаараа явж байгаа, ер нь л миний амьдралын зуршил болчихсондоо. Ингээд 2 сарын дараа илүүдэл жингүй, эрүүл элэгтэй аавынхаа донор болсноор аав минь ч би ч эрүүл саруул болчихсон байгаа. Энэ аргаа л Монголчууддаа хүргэе гэж бодож номоо бичсэн.Би таны энэ асуултанд нэг л жишээ дурдъя. “Илүүдэл жинтэй хүнийг, хэвийн жинтэй хүнтэй харьцуулбал элэгний хорт хавдараар өвчлөх эрсдэл 6 дахин их байгаа нь элэг өөхөлснөөс үүдэлтэй ужиг өвчин тусах өндөр эрсдэлтэй гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр илүүдэл жинтэй байна гэдэг нь нөгөө л хоол ундны зохисгүй хэрэглээ. Тэгэхээр заавал алкохол биш байна шүү дээ. Энэ хүн одоо турах арга хэмжээ авах нь байна. Тураад ирэхээр аяндаа хүний хоол хүнсний хэмжээ багасдаг нэг үгээр хэлбэл өөрийн эрхгүй хоолоо зохистой хэрэглэж эхэлнэ. Одоо энэ хүнд миний гаргаж байгаа энэхүү ном нь гарын авлага нь болж өгч чадах байх. Энд л миний номны гол утга санаа нь байгаа гэж ойлгож болно.

Etcity.mn:  Та бол "Цагаан хоол"-ны тогооч, "Muko brand" -ийн үндэслэгч. Монголд ч янз бүрийн шалтгаанаар цагаан хоолтон болсон хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл гол асуудал нь Монголд байдаг цагаан хоолны төрөл зүйл дутмаг. Ялангуяа өвлийн цагт уургийн дутагдалд орох эрсдэлтэй. Яг энэ асуудал дээр та зөвлөгөө өгөхгүй юу?

А.Мөнхдалай: Хүмүүс ихэнхдээ цагаан хоолтон болохдоо хангалттай судалгаа явуулаагүй, өөрөөр хэлбэл өөртөө бүрэн бэлтгэлээ хангаагүй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар ногоо ургамал, үр тариа, жимснээс ямар амин дэмээ би авч чадах вэ гэдэг талаар мэдээлэл дулимаг байдаг. Жишээ нь хүн Веган хоолноос уургаа бүрэн нөхөх боломжтой бөгөөд энэ тухайд би өөрийн номондоо маш нарийн бичиж гаргасан байгаа. Харин хүн ганцхан амин дэмийг л зөвхөн мах, махан бүтээгдэхүүнээс авдаг. Энэ бол Кобал аминуудын нэгдэл бөгөөд витамин В12 юм. Харин энийг л цагаан хоолтонгууд маань анхаарч нэмэлтээр авч уух хэрэгтэй.

Etcity.mn: Хүмүүс жингээ хасахын тулд төрөл бүрийн дэглэм барьж байна. Мацаг барих, кето буюу уургийн дэглэм бүүр дан ганц өндөг удаан хугацаагаар идэх дэглэм ч байна. Жин хасах хоолны дэглэмийн талаар таны бодлыг сонсоё?

А.Мөнхдалай: Та боддоо, бид амьдралдаа 30 гаруй тонн хоол хүнс иддэг. Энэ хоол хүнснээс бүх амин дэмээ авдаг. Бүх төрлийн амин дэм, витаминууд энэ бүгдийг нийлүүлээд хэлбэл шууд бодисын солилцоотой холбоотой, энэ солилцоо зөв байж та эрүүлээр жин хасна. Та сая хэллээ, зөвхөн өндгөөр дагнаж хооллодог диет барьж байна гэж. Өндгөнд уураг, кальци, В, D, В12, төмөр, магни, В6 байдаг. Бүгд л хэрэгтэй амин дэмүүд гэхдээ ургамлын гаралтай жимс ногоонд байдаг антиоксидант бодис нь өндгөнд маш багаар агуулагддаг бол ногоонд 50 дахин илүү хэмжээтэй агуулагддаг. Нэг ёсны хөгшрөлтийг удаашруулах, таныг урт наслуулах зөв диет болно. Энэн дээр юу хэлэх гээд байна вэ гэвэл та зөвхөн өндөгөөр дэглэм барьж байгаа бол тэрийгээ бусад хүнсний ногоогоор л баяжуулчих. Ингэснээр та бүх амин дэмээ авч эрүүлээр жин хасах болно гэсэн үг.

Etcity.mn: Номын нээлт яг хэзээ болох вэ?

А.Мөнхдалай:  Миний номны ажлын маань орчуулга нь бүрэн дууссан одоо редакторлах ажил нь явагдаж байгаа.  9-р сард хэвлэлтэнд ороод та бүхний гар дээр удахгүй очно гэж төлөвлөж байна. Номныхоо нээлтийг их сайхнаар хийхийг төсөөлж байлаа. Харамсалтай нь ковид-19 цар тахлаас шалтгаалан өөрийн биеэр оролцох боломжгүй юм шиг байна. Гэхдээ өөр гарц шийдэл юу байна гэдгийг эрэлхийлж байна. Магадгүй онлайнаар ч юмуу номынхоо нээлтэд оролцоод явах байх.

Etcity.mn: Та бид хоёрын ярилцлага аавыгаа аюулт өвчнөөс аврах гэсэн хүүгийн чин сэтгэлийн түүхээр эхэлсэн. Дахиад л нэг түүхээр өндөрлөе гэж бодлоо. Таны эмээ өвөөг бас тогооч мэргэжилтэй хүмүүс байсан гэж сонслоо. Удам дамжсан тогооч байх нь. Өвөө эмээтэйгээ холбоотой нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?

А.Мөнхдалай:  Аав ээж хоёр маань хоёулаа оюутан байсан болохоор миний хүүхэд нас ихэвчлэн эмээ өвөөгийндөө өнгөрсөн. Ялангуяа тэднийхээ  гал тогоонд. Анх хоол хийхийг эмээ өвөөгөөсөө л сурсан. Би цэцэрлэгийн хүүхэд байхдаа 5, 6 настай л байсан байгаа шүү дээ. Тэр үед л би загас цэвэрлэж, бүрж шарахыг сурчихсан байсан. Ингээд яривал зөндөө л дурсамж байгаа.

Etcity.mn: Дэлхийн хэмжээнд Монгол эх орноо сурталчилан Монголчуудынхаа бахархал болж яваа танд амжилт хүсье. 29 настай дэлхийд үнэлэгдэнэ гэдэг том амжилт шүү. Ярилцсанд баярлалаа.

А.Мөнхдалай:  Танд ч бас баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Б.Цэвэгмид

 

 

 

 



Сэтгэгдэл бичих

129.205.124.165

Хариулах 2 сарын өмнө

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

93.207.71.64

Хариулах 11 сарын өмнө

iim saihan amjilt gargasand bajr hurgie . Ulam ih amjilt husie.

66.181.161.124

Хариулах 11 сарын өмнө

Мундаг байнаа. Баяр хүргэе номыг нь хүлээж байгаад авч уншинаа


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,882

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210