Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Хөндөх сэдэв 3 жилийн өмнө 49,839 16

Наадмын талбайн газраар бизнес хийж эхэллээ

#Наадмын талбай #Иргэдийн эсэргүүцэл #Орон сууцны хороолол #Ногоон бүс #ББ Парк #Нийслэл хүү ББ

2018-05-03 11:34 ETCITY.mn 1 минут унших


Аливаа улс оронд хот төлөвлөлт хэмээх ард иргэдийн амгалан тайван, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх амин сүнс гэж хэлж болохоор ажил бий. Наадмын талбай, цэнгэлдэх хүрээлэнгийн ойр хавийн газрыг ногоон байгууламжтай амралт чөлөөт цагийн бүс болгоход тохиромжтой. Гүйлтийн болон дугуйн замтай, битүү модтой дундаа жижигхэн нууртай нэлээд том талбай эзлэсэн цэцэрлэгт хүрээлэн гадны орнуудын жишгээр байгуулчихвал хүүхэд залуучуудын хотод тун хэрэгтэй бүтээн байгуулалт байх байж. Аймгийн удирдлагууд маань эко хорооллын замын урд талд тоос шороотой төдий л тохиромжгүй газарт  "тамтаггүй" төсөвтэй цэцэрлэгт хүрээлэн барихаар ярьж байгаа хирнээ орчин нөхцөл нь бүрдсэн наадмынхаа талбайд  нэгэн эрхмийн нэртэй орон сууцны хороолол барих зөвшөөрөл өгчээ.

"ББ парк" буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн парк нэртэй нийтдээ 1200 айлын орон сууцны  барилга наадмын талбайн хашаан дотор баригдахаар тоос манаргаад эхэлж.


Орхон аймаг, БНСУ-ын Шихэн хоттой тогтоосон найрамдалт харилцаа хамтын ажиллагааны хүрээнд уг барилгыг Солонгосын талын хөрөнгө оруулалттай барих гэж байгаа юм шиг боловч  яагаад заавал  ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс Монгол" ХХК-ний ТУЗ-ын дарга  Б.Бат-Эрдэнийн нэрээр нэрлэх болов. Сонгуулийнхаа мөнгийг Солонгосчуудаас босгосон гэгддэг С.Ганбаатарын дуулианыг сануулах мэт.  Тэр юуны учир ийнхүү наадмын талбайн газраас идэж "Хангүг" компанитай хамтран өөрийнхөө нэрээр хотхон бариулах болов. Нэг хэсэг богино долгионы радио асаангуут Мүүний н.Насанбаяр ярьж байдаг байсан бол одоо ББ ингэж хэллээ хэмээн радиогоор сургамж айлдаж,  ном тарааж, олимпиад зохион байгуулж, зургийн уралдаан хүртэл зарлан том самбар дээр зураг хөргөө хэвлэн арай л гэрт орж ирээд "Би танай гэр бүлийн гишүүн байна" гэх нь холгүй болоод байна.

Хоёр ч сонгуулиар Эрдэнэтэд ажиллаж УИХ-ын гишүүн Д.Дамба-очирийн сонгуулийн менежер хийж байсан энэ залуу наадмын талбайн газраас хумсалж 2020 оны сонгуульд бэлдэж байвал даанч харамсалтай.

Орхон аймгийн засаг даргын 2017 оны 04-р сарын 06-ны өдрийн А-174 тоот захирамжаар Орхон аймгийн Дэнж багт байрлалтай 2 га газрыг орон сууц барих зориулалттай аймгийн ЗДТГ-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Мөн газар эзэмшигчид эзэмшил газрыг хүлээлгэж өгөн, гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга Д.Цолмонд үүрэг болгожээ. Ингэхлээр уг газрыг аймгийн удирдлагууд ББ ба Со ноёдод найр тавин өгсөн гэсэн үг. Хотын ногоон бүс болох наадмын талбайнхаа газраас хүртэл зүрх гарган таслан өгч байхыг бодоход ББ үнэхээр "том гар" бололтой. Хүссэн газартаа эзэн сууж, заасан газраа авч чадаж байна. Залуучуудад зориулсан хямдхан үнэтэй цэцэрлэгтэй, гэр хорооллыг дахин төлөвлөсөн тийм ч гадны хөрөнгө оруулалттай хотхон гэж сүржин нэртэй газрууд төрөөс газар үнэгүй аваад одоо хүртэл чихэн дээр цэцэг ургуулж байгаа жишээ олон. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  7-р хороолол, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай "Евро эко хороолол" , БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Парк вийв" хотхон  гээд босдог ч гүй сэхдэг ч гүй нүдэнд харагдтал ярьсан зүүд мөрөөдлийг биелүүлдэг ч гүй газрууд олон. Араас нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай "ББ Парк" орох вий. Д.Дамба-Очирийн дараагийн хүн буюу ДД-гийн залгамжлагч ББ юу л хийгээд Эрдэнэтийг самраад явна даа. Хэтэрхий амбицлаад хөөрөөд хөөсрөөд яваа юм биш үү. Иргэд нь эсэргүүцсээр байтал чигээрээ зүтгэдэг бас дахин нэг нүдэн балай чихэн дүлий шийдвэр бүү байгаасай...

Б.Солонго



Сэтгэгдэл бичих

66.181.189.150

Хариулах 1 жилийн өмнө

жуулчдын талбай болго

64.119.25.73

Хариулах 2 жилийн өмнө

Миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал цоо эрүүл байлгаж хүсэл нэг бүрийг маань нэг бүрчлэн биелүүлж наадмын талбайг чөлөөлж өгсөнд маш их баярлалаа гээд зулайнийхаа орой руу мөнхнаран ээжээ төсөөлж төвлөрөөд чин сэтгэлээсээ залбир

64.119.25.73

Хариулах 2 жилийн өмнө

Эрдэнэтэд болдог мөнхнаран ээж залбиралд наамдын талбайг авраач гэж залбираад өгөөч фесбүүк бүлгэм нь хүртэл бий

203.91.115.43

Хариулах 3 жилийн өмнө

ББ гэж гэнэт гарч ирсэн энэ ах даанч энд тэнд шоудаад байсымаа шуналын тулам байсан байна

103.229.122.204

Хариулах 3 жилийн өмнө

Өнөөдөр тэр батлут болиулж чадах байсан тэр хүнд айдас төрж бга блгүй өмнөх дарга нар нь зарж идсэн ажил нь энэ гэхдээ эрх үүрэг нь өнөөдөр хэний гарт бга билээ дээ батлутад бга ш дээ уг нь ийм эзэнгүй дураараа бх болж дээ

103.229.122.204

Хариулах 3 жилийн өмнө

Би яаг арын байранд амьдардаг одоо бол нэлээн ажиллаад эхэлсэн шүү одоо л нэгдэцгээж болиулахгүй бол барьлаа даа гэж

103.229.122.204

Хариулах 3 жилийн өмнө

Бухимдаж нэг ярихад 1 тоосго бухимдаж 2 ярихад 10 тоосго өрөгдөөд баригдаад эхэлэхэд буугаад өгдөг хүмүүс зөвхөн бид одоо тэмцэх хэрэгтэй ш дээ чадахгүй бол бухимдаад яахав тэр батлут угаасаа ч бүтэхгүй дээр нь хүний балалсан сэг зэмийг янзлахад ухаан хэрэг болох бх нам хөөж олон дарга сольж бхаа одоо больмоор бна ажлаа чин сэтгэлээсээ хийх биш суудал бх хугацаагаа ашиглаж хар толбо үлдээсээр л бх болно

103.229.122.204

Хариулах 3 жилийн өмнө

Ингэж бухимлаж бичиж бхаар босох чадвартай бх хэрэгтэй тэмцэх хэрэгтэй манайхан чадахгүй бж баахан хөөрцөглөувж бухимддаг лараа нь юу ч болоогүй мэт дасан зохицож амьдардагаа болих хэрэгтэй

27.123.214.121

Хариулах 3 жилийн өмнө

bariad dussan hoino ni hutsaad baiwaa ta nar

172.58.136.73

Хариулах 3 жилийн өмнө

Naadmaar bagtahgui buun asuudal shoroo bujignadagiig medseer bj iim yum hiij bgaa ni buruu

103.229.120.10

Хариулах 3 жилийн өмнө

газрын тухай хууль зөрчсөн байна.

103.57.94.195

Хариулах 3 жилийн өмнө

Арай ч дээ дэндэж байна шүү

112.72.14.241

Хариулах 3 жилийн өмнө

арай ч дээ ийм юм болох гэж тэр орос хятад 2 нэртэй 7р хорооллын цаана газар байсаар байтал тэнд барихгүй сархиа уул удахгүй богд уул шиг зайсан шиг болох эрсдэл ойрхон байна даа ар араасаа наадмын талбай тойроод бөөн байр баригдах байлгүй дээ

27.123.214.121

Хариулах 3 жилийн өмнө

ББ ийн БАБА ПАРК

27.123.214.121

Хариулах 3 жилийн өмнө

Хямдхан байр зарна гэж худлаа бүлтэрч байгаад аймгаас үнэгүй газар авдаг нь Моод болчижээ бүр

27.123.214.110

Хариулах 3 жилийн өмнө

Ёстой ПИЗДА юмаа


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 14 хоногийн өмнө, 10,373

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 21 хоногийн өмнө, 11,591

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 21 хоногийн өмнө, 12,198

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 28 хоногийн өмнө, 11,675

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 28 хоногийн өмнө, 11,188

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 10,445

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 28 хоногийн өмнө, 11,894

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа 28 хоногийн өмнө, 12,050

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 12,228

Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа 28 хоногийн өмнө, 10,173