Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 9 сарын өмнө 11,283 0

Нэг уут бэлгэнд хүүхдийн өдөрт хэрэглэх хэмжээнээс 20 ДАХИН ИХ САХАР агуулагдаж байна

##ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

2020-05-28 09:55 Б.Ариунболор 1 минут унших


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй ч Хүүхдийн бэлэг болгон багцлагдсан амттанд агуулагдах сахарын хэмжээ 20 дахин их байгааг анхаарууллаа.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяраар томчууд хүүхэд багачуудад чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүн их хэмжээгээр агуулсан ууттай бэлэг өгдөг. Тэгвэл их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх нь хүүхдийн шүдний өвчлөл, бусад халдварт бус өвчлөл үүсэх, нойр булчирхайн өвчлөл, шим тэжээлийн дутагдалд орох зэрэг олон төрлийн өвчлөлийг үүсгэх нөхцөл болдогийг эцэг эхчүүдэд анхааруулж байна. 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр хүртэлх насны хүүхдэд сахар өгөх шаардлагагүй байдгийг зөвлөсөн байдаг .

-Харин 2-3 хүртэлх насны хүүхэд өдөрт дээд тал нь 12-13 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөдөг байна. Тэгвэл 4-6 насны хүүхэд өдөрт дээд тал нь 17 гр сахар хэрэглэх нь зохистой бол 

-7-с дээш 18 хүртэлх насны хүүхэд өдөрт 23-25 гр сахар хэрэглэх нь зохистой гэж үздэг байна.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт 25-35 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөсөн байдаг. Энэ нь 6 ширхэг цайны халбагатай тэнцэх хэмжээ байна.

Томчууд ихэвчлэн бага насны хүүхдэд чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүн агуулсан ундаа, жүүс, чихэр, амттан бүхий ууттай бэлгийг баярын бэлэг болгож өгдөг. Энэ нь бага насны хүүхэд чихрийг зохисгүй хэрэглэх шалтгаан болж байна. Ууттай бэлгэн дэх чихэр амттан чихэрлэг бүтээгдэхүүний сахарыг тооцоход дунджаар нэг бүтээгдэхүүн 10-30 грамм сахар агуулж байсан юм. Харьцангуй цөөн 8 төрлийн чихэр болон, чихэрлэг бүтээгдэхүүн жүүс агуулсан бэлэгт 500 грамм сахар буюу хүүхдийн өдөрт хэрэглэх сахарын хэмжээнээс 20 дахин их байгаа юм. Тэгвэл олон төрлийн чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүн, сахар их хэмжээгээр агуулсан ундаа жүүс бүхий бэлэгт үүнээс их хэмжээгээр сахар агуулагддаг байгаа юм. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 1 хоногийн өмнө, 12,263

Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ 1 хоногийн өмнө, 10,360

ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ 2 хоногийн өмнө, 11,653

"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна. 2 хоногийн өмнө, 12,377

Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө 2 хоногийн өмнө, 11,047

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ 7 хоногийн өмнө, 11,942

ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ 7 хоногийн өмнө, 11,225

Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ. 7 хоногийн өмнө, 11,307

Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна 7 хоногийн өмнө, 12,218

ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо. 7 хоногийн өмнө, 11,286