Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт үйлдвэр 1 сарын өмнө 10,208 0

Нэмэлт 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахын тулд хөрөнгө оруулалтаа хойшлуулна

2020-12-16 15:24 ETCITY.mn 1 минут унших


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дарга Х.Бадамсүрэн дараах мэдээллийг өгөв:

-Бид 2019 онд 100 хувь төрийн өмчит үйлдвэр болсон. Бид зарлагаа бууруулах чиглэлээр ажиллаж байна. 2019 оноос хойш энэ үйлдвэрийн алс хэтэд онцгой анхаарч, 2031 он хүртэлх үйлдвэрийн үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар баталсан. Энэ төлөвлөгөөг мөрдөж ажиллаж байна. 650 тэрбум төгрөг бол их мөнгө. Энэ нэмэлт санхүүжилтийг гаргахын тулд бид тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудаа царцана.

Энэ онд бид 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсны сацуу хэмнэлт хийсэн. Гадаад байгууллагуудад бид зээлийн төлбөргүй болсон. Казахстаны компаниас 20 сая ам.долларын авлаа барагдуулсан. Цахимаар зарим үйл ажиллагааг явуулах болсноор ихээхэн хэмнэлт гаргалаа. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарийн дагуу төлбөрийг шилжүүлээд явна.

Ерөнхий сайд мөн “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчид байсан ч алдсан байсныг төр эргүүлж авсан. Энэ үйлдвэр цаашид төрд үлдэнэ. Хувийн хэвшилтэй үүссэн маргааныг шүүхийн шатанд шийднэ” гэж нэмж хэллээ.

“2019 онд 963 тэрбум 2020 онд 1 их наяд төгрөгийг давсан татварыг төлсөн. 42 жил ажилласан үйлдвэр маань нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа зүйлд талархлаа илэрхийлж байна” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ