Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 2 жилийн өмнө 11,312 0

НИЙТ ХҮН АМЫН 25.5 ХУВЬД ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД БАЙНА

2020-12-14 16:34 ETCITY.mn 1 минут унших


 

Орхон аймагт дахин нэг тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 25 боллоо. Уг батлагдсан тохиолдол нь тусгаарлагдах байранд байсан бөгөөд 17 дахь хоног дээрээ коронавирус илэрчээ. 

            Батлагдсан 25 тохиолдлын 6 нь эдгэрч өчигдөр дараагийн шатны эмчилгээнд буюу сувилалд шилжсэн. Үлдсэн 19 иргэний биеийн байдал хэвийн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. 

           Сүүлийн 24 цагийн байдлаар 624 шинжилгээ хийгдсэн бөгөөд PCR-ын шинжилгээг 553 хүнд,  түргэвчилсэн шинжилгээ 98 хүнд хийжээ.  Ингэснээр аймгийн хэмжээнд нийт 26736 хүнд шинжилгээ хийж энэ нь нийт хүн амын  25.5 хувийг эзэлж байна. 

          Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 441 бөгөөд дам хавьтлын 4700 иргэн бүртгэгдсэн. Дам хавьтлын давхардлыг арилгаж 2400 дам хавьтал байгааг тодорхойлон гаргажээ. 

       Ажиглалт тусгаарлалтын байранд 140 иргэн байна. Үүний 99 том хүн, 31 хүүхэд байна. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа өнөөдөр болон маргааш дуусч гэрийн ажиглалтад шилжинэ.

          Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчих иргэдэд утсаар мэдэгдэж PCR шинжилгээ хийж байна. Өнөөдөр 281 иргэнээс 14, 5, 1, 6 дугаар сургууль дээр 08.00-12.00 цагийн хооронд шинжилгээ авлаа. Шинжилгээний хариу маргааш гарна. 

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Т.Ням-Очир: МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэх ангийг нээнэ 2 сарын өмнө, 11,341

БНСУ-д 16,301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна 2 сарын өмнө, 12,269

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртэв 2 сарын өмнө, 12,262

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 5 сарын өмнө, 12,104

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 5 сарын өмнө, 12,179

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 5 сарын өмнө, 11,220

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 5 сарын өмнө, 12,167

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 6 сарын өмнө, 12,238

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 6 сарын өмнө, 11,110

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 7 сарын өмнө, 11,724