Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрүүл мэнд 1 сарын өмнө 12,020 0

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө

2021-07-02 04:21 Б.Ариунболор 1 минут унших


Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал өнөөдөр өглөө Короновирусын халдвартай улаан бүсэд орж газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа.

Тэрбээр "Бодит байдал дээр юу тулгамдаж байгааг мэдэх зорилготойгоор улаан бүсэд орж нөхцөл байдалтай танилцлаа. Үнэхээр авах шаардлагатай байгаа тоног төхөөрөмж юу байгаа тухай мөн ярилцсан. Ингээд 08:00 цагаас Засаг даргын зөвлөл хуралдана" хэмээн мэдээллэсэн юм. 

Яг одоо Засаг даргын зөвлөлийг хуралдуулж байна. Хуралдаанаар хүлцэж, тэвчиж болох бүх зардлуудаа хэмнэж мөн зарим худалдан авах ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгийг хүн ардынхаа эрүүл мэнд, сайн сайханы төлөө зориулахаар болсон байна. Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал нөхцөл байдалтай танилцахад эмч, ажилчид короновирусын эсрэг тэмцэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, өвчтөнийи амин чухал үзүүлэлтийг хянах монитор зэрэг зүйлс хэрэгтэй байгааг хэлсэн байна. Тиймээс Орхон аймгийн засаг даргын зөвлөлөөс зардалуудаа хэмнэж аймгийн Онцгой комисстоо 901.000.000 төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө. Энэ бүх мөнгө хүн ардын эрүүл мэндийн төлөө зориулагдана.

Орхон аймгийн нөхцөл байдлын хувьд:

Өчигдөр долдугаар сарын 1-ний өдөр  95 тохиодол батлагдаж нийт тохиодол 2,807 батлагдсан байна. Үүнээс 129 хүн эдгэрч гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1689 болсон бөгөөд нэг хүн нас барж, нийт нас баралт 7 болсон байна. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,625

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,696

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,556

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,882

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,808

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,172

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,213

ТАНИЛЦ: Наадмын төсвөө ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдсэн АЙМГУУД 1 сарын өмнө, 10,424