2020-03-03 05:28
ETCITY.mn
1 минут унших
Сонгуулийн тухай хуулинд онцгой нөхцөл байдал үүссэн бол, сонгуулийн үйл ажиллагааг УИХ зогсоож болно гэсэн хуулийн заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4 дэхь заалтад хэрвээ онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Тэгэхээр энэ бол Их хурлын бүрэн эрхийн асуудал юм. Онцгой нөхцөл байдал арилсны дараа ажлын долоо хоногийн дотор УИХ сонгуулийг дахин товлон зарлана гэж заасан байдаг. Гэхдээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө зарлах учиртай. Тэгэхээр зарласан хугацаанаас нь хойш дор хаяж хоёр сарын дараа санал хураалт зохион байгуулагдана гэсэн үг юм. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарласан өндөржүүлсэн бэлэн байдлыг 3-р сарын 30 хүртэл сунгасан байгаа. Тэгэхээр коронавирусын тархалт намжвал сонгууль хугацаандаа амжих дүр зураг харагдаж байна. Харин энэ байдал 4-р сард хэвээр үргэлжилсэн тохиолдолд УИХ-ын ээлжит сонгууль хойшилж ч болох нөхцөл байдал үүсээд байна.
Сэтгүүлч Б.Цэвэгмид
ETCITY.mn
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,212
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729