Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 14 хоногийн өмнө 11,585 0

Орхон аймаг: Энэ жил гэр хорооллын 13 багийг камержуулна.

#Шуурхай Удирдлагын төв

2021-02-19 08:12 Б.Ариунболор 1 минут унших


Орхон аймгийн хэмжээнд Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”нь 2019 оны 2-р сард аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 74-р тогтоолоор байгуулагдан 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

    Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд ажиллаж буй камеруудыг нэгдсэн хяналтын системээр удирдахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг тус төвөөс хянаж байгаа юм.

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлж, осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болгоод байна.  Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглаж байгаа бөгөөд дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмждэг байна.

Өнгөрсөн онд 7 багийг камержуулсан бол энэ жил гэр хорооллын 13 багийг камержуулахад шаардлагатай 800 сая төгрөгийг төсөвт тусгажээ.

Харин Эрдэнэт хотыг бүрэн камержуулахад 3000 гаруй камер шаардлагатай бөгөөд үүнд 1.3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 1 хоногийн өмнө, 12,263

Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ 2 хоногийн өмнө, 10,360

ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ 2 хоногийн өмнө, 11,653

"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна. 2 хоногийн өмнө, 12,377

Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө 3 хоногийн өмнө, 11,047

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ 7 хоногийн өмнө, 11,942

ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ 7 хоногийн өмнө, 11,225

Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ. 7 хоногийн өмнө, 11,307

Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна 7 хоногийн өмнө, 12,218

ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо. 7 хоногийн өмнө, 11,289