Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 28 хоногийн өмнө 12,502 1

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ

##Зөрчлийн хууль

2021-07-05 06:23 Б.Ариунболор 1 минут унших


 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна. Энэхүү хууль нь маргаашаас эхлэн үйлчилнэ. Тэрбээр жолооч нарын торгуулийг 50 хувиар хөнгөлөх талаар мэдээлэл өглөө.

"Өршөөлд хамруулахгүй байхаар зааснаас бусад төрлийн зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаан өршөөн чөлөөлөхөөр үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн торгуулийг нэг удаа өршөөж байгаа, бусад дүрмээ биелүүлж явсан хүмүүст ялгамжтай байдлыг үүсгэж байна" гэж цахим орчинд хүмүүс их шүүмжилж байна. Хэлэлцүүлгийн шатад торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр хуульд заасан. Учир нь шинэ зөрчлийн тухай хуулийг аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Шинэ зөрчлийн тухай хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах үе шаттай болж байгаа. Хоёрдугаарт, торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлөх зохицуулалтыг шинэ зөрчлийн тухай хуулинд оруулж ирж байгаа" гэв.

 



Сэтгэгдэл бичих

66.181.160.116

Хариулах 21 хоногийн өмнө

huuli heregjij ehelceed bhd ygd shorongoos hvmvvs sullagdahgvi bgd bn we


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ