2021-01-26 13:22
ETCITY.mn
1 минут унших
Оюутолгой компанийн ажилтан ажлын байрандаа учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр жолооч 42 настай М нь өрөөндөө нас барсан байсныг хамт амьдардаг өөр нэг ажилтан олсон байна. Талийгаач өрөөндөө хоёулаа байрладаг бөгөөд хамт амьдардаг ажилтан нь 19-ний өдрийн 11.00 цагийн үед ажилдаа гарахад М нь унтаад үлдсэн, 21.00 цагийн үед ажлаа тараад, эргэн ирэхэд М нь өглөө үлдсэн байдлаараа байсан учир дуудахад аль хэдийн нас барж, бие нь хөрсөн байжээ. Ингээд 21.00 цагийн орчимд дуудлага өгсөн байна.
Талийгаач М нь Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч "Ханбогд Хурд" ХХК-д сүүлийн дөрвөн жилийн турш ажиллаж байгаа, гурван хүүхдийн аав ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр, Оюутолгойн ажилтнууд 28/14 гэсэн хувиараар ажиллаж, амрах ёстой боловч талийгаач М нь амралтын 14 хоногтоо бүрэн амарч чадаагүй, дуудагдан ирсэн байна. Тодруулбал, амралтын 10 дахь хоног дээр нь Оюутолгой компаниас дуудаж ажиллуулж байжээ.
Цар тахалтай холбоотойгоор уурхайн ажилчдын ажлын өдөр уртсаж, хуваарь алдагдах тохиолдлууд гарч байгааг уурхайчид ярьсаар байгаа. Тэдний мэдээлж буйгаар хамгийн олон хоногоор ажилласан ажилтан 70-95 хүртэл хоног ажилласан тохиолдол байгаа гэлээ.
Би энэ талаар Ханбогд Хурд ХХК-иас тодруулахад "Манай жолооч М нас барсан хэрэг гарсан нь үнэн. Тэрээр ажлын 28 хоногийнхоо 21 дэх хоногт нас барсан. Амиа алдсан шалтгааныг тодруулах шинжилгээ хийгдэж байгаа байх, хариу нь гараагүй. Цар тахалтай холбоотой УОК-ын шийдвэр тодорхой гарахгүй байсан зэрэг шалтгаанаар амралтын 14 хоногийг нь бүрэн эдлүүлж чадалгүй, амралт нь дуусахаас дөрөв хоногийн өмнө Оюутолгойгоос дуудсан асуудал гарсан нь үнэн. Гэхдээ ганцхан талийгаач М-ийг биш, бүх ажилтнуудыг дуудсан" гэдэг мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Цахиур.мн
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
1 хоногийн өмнө, 12,263
Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ
1 хоногийн өмнө, 10,360
ХӨСҮТ-д эмчлүүлсэн халдвартай иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ
2 хоногийн өмнө, 11,653
"Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг "КОМИК" хэлбэрээр хүргэж байна.
2 хоногийн өмнө, 12,377
Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө
2 хоногийн өмнө, 11,047
ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ
7 хоногийн өмнө, 11,942
ЭМЯ: 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ
7 хоногийн өмнө, 11,225
Орон нутгийн сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3сарын1-ний өдрөөс эхлүүлнэ.
7 хоногийн өмнө, 11,307
Орхон аймаг: Төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна
7 хоногийн өмнө, 12,218
ОНӨГ-уудыг үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгохыг үүрэг болголоо.
7 хоногийн өмнө, 11,286
64.119.27.110
Хариулах 1 сарын өмнө
Халдварт өвчин тусаад нас барсан бол задлан хийж ёстой болохгүй шүү. Хөөрхийдөө залуу хүн байна. Гай газар дороос, гахай модон дотроос. Бурхан өршөөг.